Коронавирусний халдвар цаашид томуугийн адилаар тархана

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 15

АНУ, Их Британийн эрдэмтдийн таамаглаж байгаагаар бид цаашдаа 2-3 жил коронавирусний халдвартай зохицож амьдрах хэрэгтэй болох аж. Коронавирусний халдвар цаашдаа улирлын томуугийн адилаар тархах хандлагатай байна. Иймээс амны хаалтаа зүүх, гараа угаах, ариутгах, зайнаас харилцах дэглэмээ сайтар мөрдөж, эдгээрийг амьдралынхаа хэвшил болгох шаардлагатай юм.

Дэлхий дахинд эдгэрээд гарсан хүмүүст эхний гурван сарын хугацаанд нойр муудах эсвэл хэт унтамхай болох, сэтгэл санаа хямрах, уйлах, хумс хугарах, үс унах зэрэг сэтгэлийн хямралын өөрчлөлтүүд гарч байгаа аж. Эдгэрсэн хүмүүсийг агаар салхинд гарах, дархлаагаа дэмжих дасгал хөдөлгөөн хийх зэргээр өөртөө анхаарах, шаардлагатай бол сэтгэлзүйчид хандаж сэтгэлзүйн арга хэмжээнүүдийг авахыг зөвлөж байна. 

Манай орны хувьд эдгэрээд гарсан хүмүүст дээрх хүндрэлүүд гарах нь дэлхийн бусад орноос бага байгаа аж. Хөнгөн хэлбэрээр өвдөж байхад нь илрүүлэлтийг сайн хийж байгаа учир өвчлөлийг хүндрэл багатайгаар даван туулж байна гэж ЭМЯ үзэж байна.

 

Top