COVID-19-өөр нас барсан найруулагчийн эхнэр анхааруулга илгээв

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 15

Оросын “Ералаш” кино сэтгүүлийн уран сайхны удирдагч, найруулагч Борис Грачевскийн эхнэр Екатерина нөхрөө коронавирусний халдвараар амьсгал хураахад дэргэд нь байжээ.

Алдартай найруулагч арванхоёрдугаар сарын сүүлчээр халдвар авч, хоёр удаа үхлийн ирмэгт тулж, тэмцсэний эцэст өнгөрсөн шөнө нас баржээ.

71 настай Борис Грачевский маш өөдрөг байж, эхний комоос гарсныхаа дараа хүчилтөрөгчийн аппараттай байгаа зургаа цахимаар хуваалцаж байсан бол 35 настай эхнэр Екатерина Белоцерковская нь нөхрийнхөө эрүүл мэндэд ихэд санаа зовж, эмнэлэгт шилний цаанаас нөхрөө харж хандаж, дэмжиж байсан аж.

Екатерина “Намайг сэхээн амьдруулах тасаг руу оруулаагүй. Гэхдээ би нөхрөө шилний цаанаас харж, эмч нар түүний биеийн байдлыг аюултай ч гэж хэлдэггүй, аюулгүй ч хэлдэггүй байлаа. Энэ өвчний талаар юуг ч урьдчилан таамаглах боломжгүй юм! Удалгүй түүний бие муудаж эхэлсэн. Надад бол коронавирусний халдвар хөнгөн хэлбэрээр тусаад эдгэрсэн. Борис, чи миний болон хүүхдүүдийнхээ сэтгэл зүрхэнд үүрд амьд хэвээрээ. Би чамтайгаа хамт байхыг хүсэж байна...Яагаад...Яасан гэж” хэмээн бичсэн байлаа.

 

Top