Жо Байденыг тангараг өргөх үеэр мөргөлдөөн үүсэж болзошгүй

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 17

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байдены тангараг өргөх ёслолын бэлтгэл сургуулилалтыг аюулгүй байдлын үүднээс хойшлуулсан билээ. Доналд Трампыг дэмжигчид жагсаал цуглаан хийж, эмх замбараагүй байдал үүсгэж болзошгүй байгаа учир тангараг өргөх ёслолын сургуулилалтыг нэг хоногоор хойшлуулж, даваа гарагт хийхээр төлөвлөжээ.

АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жозеф Байдены тангараг өргөх ёслол нэгдүгээр сарын 20-нд болно. Аюулгүй байдлын үүднээс тангараг өргөх ёслолыг харьцангуй бага хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Ерөнхийлөгч нь тангараг өргөх ёслолын үеэр АНУ-д зэвсэгт жагсаал өрнөж болзошгүй тул 50 муж улс болон нийслэл хот бэлэн байдалд байгаа аж. АНУ-д энэ сарын 6-наас эхэлсэн эмх замбараагүй байдал дахин давтагдахаас сэргийлж Үндэсний гвардын цэргүүдийг Вашингтон хот руу илгээжээ.

Вашингтонд аюулгүй байдлыг чангатгаж, Капитол ордны ойролцоох замуудыг хааж, баривчилгаа явуулсан байна. Цар тахлын үеэр тангараг өргөх ёслол болж байгаа учир иргэдийг Вашингтон хотыг зорихоос татгалзахыг уриалжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.55.188.33) 2021 оны 01 сарын 17

Amerikt turuuchiinhees iluu morgoldoon uuseesei .zevuun Amerik dotroo butarch l baival hun torolhtond sain saihniig abchirna

0  |  0
Top