УИХ-ын гишүүн Т.Доржханд ҮХЦ-д хандлаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 01 сарын 18

УИХ-ын гишүүн Т.Доржханд өнөөдөр /2021.01.18/ Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэрбээр Үндсэн хуулийн Цэцэд хандаж байгаагаа мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн Цэцээс одоогийн Ерөнхийлөгч болон өмнөх Ерөнхийлөгч нар нэр дэвших эрхгүй, үүнийг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тодруулж өгөх ёстой гэж үзэж байгаа аж.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд "Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хоёр сарын өмнө баталсан. Гэтэл энэ хууль Үндсэн хуультайгаа нийцэж байна уу. Өмнөх Ерөнхийлөгч нар дахин сонгуульд нэр дэвших үү. Үндсэн хуульдаа тов тодорхой дэвших боломжгүй гээд заачихсан байгаа. Тиймээс энэ асуудлаа Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тодорхой зааж өгөх ёстой гэж үзэж Үндсэн хуулийн Цэцэд иргэний журмаар хандаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч зөвхөн нэг удаа зургаан жилээр сонгогдоно гэдэг заалтыг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тусгаагүй. Энэ зүйл заалтыг 2025 онд хэрэгжүүлнэ гэж байгаад нааш нь татсан. 2021 оны тавдугаар сарын 25-наас хэрэгжинэ гэж өөрчилсөн" гэж тодотголоо. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.78.184) 2021 оны 01 сарын 19

Үндсэн хуулийн өөрчлөлт хүчин төгөлдөр болсон үеэсээ хойш хэрэгжинэ. Хуульл буцаан хэрэглэнэ гэж заагаагүй бол өмнөх ерөнхийлөгч нар лахин нэр дэвших эрхтэй.

0  |  0
Иргэн(66.181.183.22) 2021 оны 01 сарын 18

Үндсэн хууль хэн нэгнийг ялгаварлахгүй байхаа. Энэ ялгаварлал намд байдаг үзэгдэл. Цэц үндсэн хуулиа хамгаалах хэрэгтэй.

1  |  1
Зочин(66.181.185.31) 2021 оны 01 сарын 18

Ард иргэд сонгоно улс тер хийж шоудах хэрэггуй монголд хэрэгтэй зуйл хий

0  |  1
Хүрэл(202.21.108.253) 2021 оны 01 сарын 18

Энэ нөхөр хоцрогдсон моодноос гарсан дууриамал аргаар популизм хийх юм даа. Залуу хүн шинэлэг юм сэтгэдэггүй ээ

0  |  1
Top