УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2021.01.19/ хуралдаанаар "Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай", “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийн хэлэлцлээ. Уг хуулийн төсөлд СЕХ-ноос Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагааг 2021 оны нэгдүгээр сарын 25-наас эхлүүлж, санал авах өдрийг 2021 оны зургаадугаар сарын 9-ний Лхагва гарагт товлох санал тусгасан байна. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх хугацааг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.
Сэтгэгдэл ( 1 )
Гамшгийн үед авч явуулах хамгийн чухал ажил бол сонгууль. Лениний боть номд тодорхойлсоноор коммунист ёс зарчмын салшгүй нэн чухал хэсэг мөн болой.