Халдвар хамгааллын хувцастай эмнэлгийн хоёр ажилтан нялх биетэй эмэгтэйг нярай хүүхэдтэй нь өвлийн хүйтэнд амыг нь дэрээр таглаж, өмссөн тавчиктай нь аваад гарч буй дүр зураг олныг бухимдуулж, нийгмийн сүлжээнд хүчтэй шүүмжлэл дагуулж байна. Учир нь, Нэгдүгээр төрөх эмнэлэгт амаржсан эхээс коронавирусын халдвар илэрч, ХӨСҮТ-рүү шилжүүлэхдээ ийн ёс зүйгүй хандсан байдаг.
Тэгвэл үүнийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг маш хариуцлагагүй, харгис үйлдэл хэмээн шүүмжилж, өөрийн цахим хуудастаа үзэл бодлоо илэрхийлжээ. Тэрбээр " Энэ ямар харгис, хариуцлагагүй үйлдэл вэ!. Хэдий вирусын халдвар авсан ч дөнгөж төрсөн эх, нярай 2-ын аюулгүй байдлыг хангаж, зузаан хувцас, эд зүйлсээ бэлдэх цаг, боломжийг өгч байж тусгаарлах байр руу шилжүүлэх ёстой.
Хэн нэгэн даргын хариуцлагагүй энэ шийдвэрийн улмаас эх, хүүхэд хоёрын эрүүл мэндэд ноцтой хохирол учирхуйц нөхцөл байдал үүсч, МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН "16.6-д "эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй" гэсэн заалт, КОРОНАВИРУСТ ХАЛДВАР /КОВИД-19/-ЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ ТУХАЙ хуулийн 5.1.1-д "хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, эрүүл мэндийн үйлчилгээ тэгш, хүртээмжтэй байх" гэсэн заалтууд тус тус зөрчигдөж байгаа тул Эрүүл мэндийн яамнаас УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийн хүрээнд асуулга тавьж, холбогдох газруудад хандах болно" гэж өчигдөр /2021.01.19/ орой өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.
Сэтгэгдэл ( 15 )
Хариуцлага хүлээлгэх хэрэгтэй юм нүцгэн авч болохгүй шүү дээ
Зөв зөв бидний дуу хоолой болж зоригтой дуугарч байгаа эрхэм гишүүндээ баяраллаа
Зөв2
64.119.24.207 чи эхгүй эгчгүй,охин дүүугүуй,охингүй хулгайч юмуу,эхээс төрсөн ч эхийгэээ хайрлаж үзээгүй золибон юмаадаа зүгээр л СҮГ бололтой
Зөв жирэмсэн эх,төрсөн эхчүүдэд хамгийн дээд зэргээр хандахыг бүх эрүүл мэндийн газар эмнэлэг,Төрөхүүдэд бүх эмч эмнэлгийн ажилчидад үүрэг болtох tusul haeregjuul IH- iin emegtei gishuudgee.Нийслэлийн эрүүл мэндийн газар,НМХГ юу хийж байсан байнаа.Юу ч хийдэггүй юм биг үү.
жирэмсэн болон нялх биетэй эхчүүдэд илүү анхаарал хандуулах хэрэгтэй эд чинь монгол улсын минь ирээдүйг төрүүлж байна. Аль ч байгууллага эдэнд ямарч үед эх хүн гэдгээр нь хүнлэг хандаэ хэрэгтэй үүнд ХЭҮК сайн анхаармаар\n
said darga hariutclaga tooc
Хариуцлагат тооцох асуудлыг хөндөөрэй гишүүнээ, та нар л дугарч байж хүчтэй шүү
Мөхнсайхан баньд огоцр
сайхан Далим\n
За. Битгий хуц алмасаа. Короно тусчаад гадаа дулаан байна. Машинд суух гэж бна. Өөр яалгах гээд бгаа юм. Хүний мууд дуртай сүгнүүд их болжээ
нэг юм болохоор л сүр болчих юмаа. Фейсбүүкчдэд хийх ажил бну?
Энэ нэг юм амь орчихоо юу даа. Товчоон дээр хүн өөд болход энэ хаана баЙсын. Явж далд ор. Бүр жүжиг тавьдаг болжээ. Зайл
Бас л далим гарангуут попорч эхлэв үү
өнгөрсөн хойно ньь их хашгирах юм даа