Фото: АНУ-ын үе үеийн Ерөнхийлөгчдийн Тангараг өргөх ёслол

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 20

1789 оны дөрөвдүгээр сарын 30-нд АНУ-ын анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтон тангараг өргөсөн.

Авраам Линкольн Ерөнхийлөгчийн хоёр дахь тангараг өргөх ёслол 1865 оны гуравдугаар сарын 4-нд болсон. Нэг сарын дараа дөрөвдүгээр сарын 14-нд Линкольн хүнд шархдан, маргааш өглөө нь амьсгал хураасан юм. Алуурчин Жон Уилкс Бут тангараг өргөх ёслол дээр байсан гэдэг.

1897 он. Уильям МакКинли ёслол дээр үг хэлж байна. Энэ үгийг анх удаагаа Эдисоны камераар бичин авсан.

Ерөнхийлөгч Уильям МакКинли 1901 оны гуравдугаар сарын 4-нд хоёр дахь удаагаа тангараг өргөхөөр явж байна.

1913 оны гуравдугаар сарын 4. Хуучин Ерөнхийлөгч Уильям Говард Тафт (баруун гар талд) АНУ-ын 28 дахь Ерөнхийлөгч Вудро Вильсон нар.

Франклин Делано Рузвельт 1933 оны гуравдугаар сарын 4-нд тангараг өргөсөн. Энэ үеэр түүний хэлсэн 20 минутын үг Америкийн түүхэн дэх хамгийн агуу илтгэлийн тоонд ордог.

Рузвельтийн сүүлийн буюу дөрөв дэх тангараг өргөх ёслол 1945 оны нэгдүгээр сарын 20-нд болсон. Гурван сарын дараа тэр нас барсан билээ.

Эйзенхауэр эхнэрийн хамт.

Жон, Жеки Кеннеди нар Тангараг өргөх ёслолын үдэшлэг дээр 1961 оны нэгдүгээр сарын 20. АНУ-ын Ерөнхийлөгч нар Тангараг өргөх ёслолдоо зориулан үдэшлэг хийдэг уламжлалтай. Жорж Вашингтон тангараг өргөснийхөө долоо хоногийн дараа үдэшлэг хийж байв. Гэхдээ зарим Ерөнхийлөгчид энэ уламжлал таалагдаагүй. Пирс 1853 онд, Вудро Вильсон 1913, Хардинг 1921 онд үдэшлэг хийгээгүй.

Рональд Рейган 1981 оны нэгдүгээр сарын 20-нд тангараг өргөсөн.

Билл, Хиллари нар 1993 оны Тангараг өргөх ёслолын үдэшлэг дээр бүжиглэж байна. Хэрэв Хиллари өнгөрсөн жил нь ялсан бол тэд дахиад бүжиглэх байлаа.

Билл Клинтон 1997 онд

Жорж Буш 2001 онд ёслолын парадын үеэр.

АНУ-ын түүхэн дэх анхны хар арьст Ерөнхийлөгч Барак Обама 2009 оны нэгдүгээр сарын 20-нд тангараг өргөсөн.

2013 онд болсон Барак Обамагийн үдэшлэг.

Доналд Трамп.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top