Н.Алтанхуяг: Сонгуулиар ухуулагч нарт урамшуулал өгдөг тогтолцоог халах хэрэгтэй

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 01 сарын 20

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.0.1.20/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай”, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Ерөнхийлөгчийн сонгууль зургаадугаар сарын 09-нд болно гэж байна. Ямар үндэслэлээр хугацааг нь гаргаж ирэв. Мөн сонгуульд гаргаж байгаа зардлыг багасгах хэрэгтэй байна. Ухуулагч нарт өгдөг урамшуулал гэдэг зүйлийг больчих хэрэгтэй дээ. Энэ чинь 10 гаруй тэрбум төгрөг байдаг. Сонгууль гэж асар их мөнгийг үрдэг. Энэ мөнгө төгрөгөө эргэж харахгүй юм уу. Мажоратор тогтолцоогоор сонгогдсон тохиолдолд хэн нэгэн гишүүн өөр ажилд шилжихийг л хаах хэрэгтэй. Арай гэж сонгогдчихоод УИХ-ын гишүүний ажил хийхгүй, өөр даргын ажил хийнэ гэдэг нь ёс зүй талаасаа маш муухай жишиг. Үүнийг болих хэрэгтэй байна" гэлээ. 

Түүний хариуд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Сая баталсан хуулиар ээлжит сонгуулийн санал авах өдөр зургаадугаар сарын эхний хагасын аль нэг өдөр байна гэж заасан. Тэгэхээр зургаадугаар сарын 04, 10, 18 байгаа юм. СЕХ-ноос ирсэн үндэслэл байгаа юм. Сонгуулийн өдөр бүх нийтээрээ амарна гээд. Зургаадугаар сарын 09-ний өдөр лхагва гарагт таарч байгаа юм. Түүнээс дураараа зарлаж байгаа асуудал биш, хуулийн хүрээнд тогтоосон. Нэр дэвшигчийн зардлын хувьд аль болох бага зардалтай л хийх ёстой. Цаашид Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулна. Зардлын дээд хэмжээг Үндэсний аудитын газар тогтоодог. Бидний зүгээс ухаалагч нарт мөнгө өгөхөө болих хэрэгтэй гэж үзсэн ч АН-аас энэ саналыг гаргасан шүү дээ, Н.Алтанхуяг гишүүн та санаж байгаа байх" гэх тайлбарыг өглөө. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.179.15.71) 2021 оны 01 сарын 21

ali ulsad hotolboriin demjigsed sain duraaraa uhuulgad n oroltsdog,zov sanal bna

0  |  0
Top