УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.0.1.20/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүдийн олонх нь дэмжиж баталлаа.
Ингэснээр дээрх хуульд ирэх зургаадугаар сард болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг 09-ний өдрийн лхагва гарагт явуулахаар тогтлоо. Тухайн өдөр нь бүх нийтийн амралтын өдөр байхыг хуульд тусгасан байна.
Үргэлжлүүлэн “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж байна.
Сэтгэгдэл ( 0 )