Ерөнхийлөгчийн сонгуульд 8 жил ашигласан САНАЛ ТООЛОХ МАШИНЫГ ашиглана

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 01 сарын 20

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.01.20/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Амарсайхан "Сонгуулийн санал тоолох машинтай холбоотой асуудал байнга яригддаг. Ямар ч асуудал байхгүй гэдгийг баталсан байдаг. Энд ганц л асуудал байдаг гэж боддог. Иргэдэд санал өгөх, тоолох машины талаар мэдлэг, мэдээлэл олгодоггүй, байдаггүй. Үүнд СЕХ хэрхэн анхаарч, сурталчлан таниулах ажлыг зохион байгуулж байна вэ. Энэ хар машиныг цаашид хэдэн жил ашиглах вэ. Үүнд хариулт өгөөч" гэлээ. 

Тэгвэл "Найман жил болсон хар машиныг солих шаардлагатай. Харин энэ удаагийнхаа сонгуулийг энэ төхөөрөмжөөрөө явуулна. Мэргэжилтнүүд солих шаардлагатай гэж тайлбарлаж байгаа" гэж Ажлын хэсгээс хариуллаа. Харин санал тоолох хар машины талаар олон нийтэд таниулах, мэдүүлэх ажлыг зохион байгуулах болно гэдгийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хариуллаа. 

Улмаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг дэмжлээ.  

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ухна(202.179.25.246) 2021 оны 01 сарын 21

Ухаангүй ноедод урагшгүй албат байдаг. Одоогийн монголд урагшгүй албат нь Засгийн газар, хотын удирдлагууд, сонгуулийн хороо, хар машин болчоод байна.

0  |  0
Suuri(66.181.161.113) 2021 оны 01 сарын 20

Баттулга болон түүнээс өмнөх ерөнхийлөгч байсан бүх хүн энэ удаагийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөх эрхтэй. Яагаад гэвэл тэдний хэн нь ч зөвхөн 1 удаа 6-н жилээр сонгогдоогүй. 1 эсвэл 2 удаа тус бүр 4 жилээр сонгогдож байсан болно.

0  |  0
Баатар (109.89.151.254) 2021 оны 01 сарын 20

МАНы коммунистууд буур улайрч бнаа коммунизмыг эргэн тогтоох гэж. Одоо эд нартай яриад ямарч ашиггуй тул буу дуугаргаж цус гаргаж эднийг зайлуулах ёстой болж бна. Оор ямар ч гаргалаа байхгуй боллоо. Хурэлсух гэж ухсэн нохойноос доор суг юмаа. Ундсэн хуулиар олгосон шудээ ч ашиглаж чадахгуй амьсгаа юмаа.

0  |  0
Top