УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.01.20/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ. Өнгөрсөн долоо хоногт тус хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналыг хурааж эхлэхэд УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан юм.
Тэгвэл УИХ дахь АН-ын бүлгийн авсан тав хоног завсарлага дуусаж, тус хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж эхэллээ. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "АН-ын бүлгийн дарга Д.Ганбат хуралдаандаа алга. Тиймээс тав хоногийн завсарлаг дууссан гэж үзэж байна" хэмээн тодотголоо. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна.
Сэтгэгдэл ( 0 )