ШУУРХАЙ: Шадар сайд Я.Содбаатар хариуцлага хүлээж, ажлаа өгөхөөр боллоо

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 01 сарын 20

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар өнөөдөр /2021.01.20/ хуралдлаа. Хуралдаанаар цар тахлын үед хариуцлага алдсан танхимынхаа зарим сайдыг албан тушаалаас нь чөлөөлөхөөр боллоо. Учир нь, өчигдөр /2021.01.19/ орой халдвар авсан нь батлагдсан дөнгөж төрсөн эхийг хүүгийнх нь хамт "Өргөө" амаржих газраас ХӨСҮТ-д аваачихдаа тухайн эмэгтэйг нимгэн халаат, углааштай тээвэрлэсэн бол дөнгөж төрсөн нярайг нимгэн өлгийтэй авч явсан байдаг. 

Үүнд олон нийт бухимдлаа илэрхийлж, өнөөдөр Сүхбаатарын талбайд тайван жагсаалыг зохион байгуулж байна. Тэд Улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатар болон түүний багийг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардаж байгаа билээ.  

Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх зарим сайд нартаа хариуцлага тооцож, Шадар сайд Я.Содбаатарыг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан байна. Ингэснээр Я.Содбаатар Шадар сайдын албан тушаалыг зургаан сарын турш хашиж, эцэстээ хариуцлагаа хүлээж ажлаа өгч байна. 

Энэ үеэр Шадар сайд Я.Содбаатар "Стратегийн том алдаа гаргаагүй. Халдвараар нэг ч хүн нас бараагүй. Тун удахгүй вакцин орж ирж, вакцинжуулна. Нийт ард иргэдээсээ уучлал хүсэж байна. Тиймээс Шадар сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө албан ёсоор өгч байна. Хуулийн дагуу шийдвэрлэнэ гэдэгт найдаж байна" гэлээ. 

Түүнийг УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан Засгийн газрын тэргүүн Шадар сайдаараа долоодугаар сард томилсон байдаг. Тэрбээр өмнө нь Зам тээврийн хөгжлийн сайдаар томилогдон ажиллаж байсан ч Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж их хэмжээний зээл авсан хэрэгт хариуцлага хүлээж, сайдын суудлаа хүлээлгэж өгсөн. Дараа нь Шадар сайдаар томилогдон ажиллаж байсан ч өнөөдөр ийнхүү хариуцлагаа хүлээж, албан тушаалаа хүлээлгэн өгч байна.


Я.Содбаатарын НАМТАР

Боловсрол /Англи, орос хэлтэй/

1992 онд       Өвөрхангай аймгийн Хархорин сумын нэгдүгээр 10 жил

1997 онд       Улаанбаатар их сургуулийг физикч-инженер

2004 онд       Удирдлагын академи

Ажилласан байдал

1997-1999 онд         ШУА-ийн харьяа Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан

1999-2005 онд         Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоонд нарийн бичгийн дарга, ерөнхий нарийн бичгийн дарга

2005-2006 онд         Үйлдвэр, худалдааны сайдын зөвлөх

2006-2008 онд         Үйлдвэр, худалдааны дэд сайд

2009-2010 онд         Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга, дарга

2010-2012 онд         МАН-ын нарийн бичгийн дарга

2012-2016 онд         УИХ-ын гишүүн

2016 он                    УИХ-ын гишүүн

2018 он                   Зам, тээврийн хөгжлийн сайд

2020 оноос              Шадар сайд 

Шагнал

2009 онд       “Алтан гадас” одонгоор шагнуулсан.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.191.217) 2024 оны 01 сарын 11

Энэ хулгайчаар Монголын төр дутах болоогүй, алхам тутамдаа хулгай хийнэ, ЖДҮ, тендер гэх мэт, төрөөс холхон байлгамаар хулгайчдаа

0  |  0
xochin(73.111.180.213) 2021 оны 01 сарын 20

ingeed oroldood baibal butexgyi ee

0  |  0
xochin(73.111.180.213) 2021 оны 01 сарын 20

ingeed oroldood baibal butexgyi ee

0  |  0
зочин (59.153.112.198) 2021 оны 01 сарын 20

мэдлэгтэй зөв хүн дээ өөр олигтой хүн байхгүй дээ доод хүмүүсийн хариуцлагагүй байдал албан тушаалаа өгөхөд хүрч байгаад харамсаж банйа

0  |  0
Сүхээ(103.57.93.96) 2021 оны 01 сарын 20

Энэ хүний оронд тэр Соёлын сайд л буух хэрэгтэй байсын\n

1  |  0
Иргэн (103.229.122.168) 2021 оны 01 сарын 20

Зөв

0  |  0
Зочин(49.0.141.80) 2021 оны 01 сарын 20

Сайн ажилласаан сайд

0  |  0
Дарь(66.181.161.82) 2021 оны 01 сарын 20

Хайран. Сайн ажилласан шүү.

1  |  0
Top