Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх огцорсон тухай олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.
Коронавирусээр өвдсөн эмэгтэй болон нярай хүүхдэд эмнэлгийн байгууллага ёс зүйгүй хандсан хэрэг явдлыг ард иргэд эсэргүүцэн жагссаны дараа Монгол Улсын Ерөнхий сайд огцорлоо гэж "AFP” агентлаг мэдээллээ.
Далайд гарцгүй Монгол Улс 2020 онд хязгаарлалтын арга хэмжээ авсны үр дүнд цөөн тохиолдол гаднаас орж ирсэн боловч арваннэгдүгээр сард дотоодод алдсанаар хязгаарлалтын шинэ арга хэмжээг авах болсныг дурджээ.
Дөнгөж төрсөн эмэгтэйг 25 хэмийн хүйтэнд, зөвхөн эмнэлгийн хувцас, хуванцар шаахай өмссөн байхад халдварт өвчний төв рүү тусгаарлахаар авч явж буйг харуулсан телевизийн бичлэг энэ долоо хоногт цацагдсан нь олон нийтийн бухимдлыг төрүүлсэн. Уг үйл явдлыг олон нийт эсэргүүцэн Засгийн газрын байрны гадаа жагсаал хийсний дараа Монголын Ерөнхий сайд Засгийн газрын өмнөөс уучлалт хүссэн. Эх, хүүхдийг шилжүүлэхдээ алдаа гаргасан гэж хүлээн зөвшөөрсөн гэхчлэн бичжээ.
Тэгвэл Reuters агентлагийн мэдээлэлд цар тахлын үед төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хариуцлагагүй байдал байгааг, дөнгөж төрсөн нярай хүүхэд болон эхэд ёс зүйгүй хандсан явдлыг эсэргүүцсэн иргэдийн жагсаалын дараа Засгийн газар огцрох хүсэлтээ УИХ-д гаргасан тухай мэдээлжээ. У.Хүрэлсүх огцрох мэдэгдэлдээ “Олон нийтийн шаардлагыг хүлээж авч, хариуцлагыг өөрөө хүлээн огцрох ёстой” гэж мэдэгдсэнийг тодотгосон байна.
Эх сурвалж: AFP, “Reuters
Сэтгэгдэл ( 4 )
ydahdaa medeegee utga aguulagatai bichil dee holion bantan hutgaad bichhma hha
Novshiin tugjil, ard tumniig sevchih yumaa, ard ni yu bgaa boldoo, Eronhiilogch, Altanhuyag 2 ni heldeg unendee, Odbayaraar ard tumnii tarhiig sevj bgaad erdenetiin 49 % avdag shig yum bolon doo
Яг англи хэлээр нь уншвал Ройтерс нь эдийн засгийн байдал хүндэрсэн буюу ажилгүйдэл нэмэгдсэнээс болсон эсэргүүцлийн цуглаанаас болж огцорлоо гэсэн байна, гадаадынхан нэг эмэгтэйгээс гэж бичихгүй байлгүй тийм тэнэг юмыг тэд ойлгохгүй шүү дээ, харин тэнэг Хүрэлсүх нь хүүхэд шиг өөрийгөө баатар болгүүлах гэсэн нь ямар ухаантайг нь илчиллээ
Увайгүй коммунист засаглалын мулгуу ажиллагаанаас болж хүмүүс,хүүхдүүд нас бараад байхад хариуцлага хүлээхгүй дүлий байснаа гэнэт огцорч байгаа нь итгэл үнэмшил муутай жүжиг болох нь нотлогдлоо коммунист хурандаа минь.