УИХ-ын өнөөдрийн /2021.01.22/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Олборлогч аж ахуйн нэгжийн хараат байдалд орох эрсдэл байна гэдэгт тайлбар өгөөч. Мөн хөрөнгө оруулалтын өгөөжийн асуудал байна. Нийт төсөв нь 1.3 тэрбум ам.доллар. Энэ зээл чинь өр шүү. Ингэхэд нийт хөрөнгө нь хэд юм. Тодорхой мэдээлэл авах хэрэгтэй байна. Дээр нь түүхий эдийн асуудал байна. Үүнийг хаалттай чуулганаар сонсох хэрэгтэй байна. Энэ гурван том эрсдлийг яаж тооцож байна вэ" гэлээ.
Үүнд, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон "Хөрөнгө оруулалт 1.3 тэрбум ам.долларын зээл. Дамжуулах хоолойг 300-500 сая ам.доллар гэж тооцсон зэрэг нийт хоёр тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын асуудал яригдаж байгаа" гэх товч тайлбарыг өглөө.
Сэтгэгдэл ( 1 )
92 бензинийг 700 ₮, 95 ыг 1000 ₮ нд борлуулах бол үйлдвэрээ барь, чадахгүй бол эртхэн больчих хэрэгтэй. Савласан үнэтэй, импортын шатахуунтай адил байх бол наадхаа эртхэн зогсоо.