УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан нар өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижирт Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх тухай албан бичгийг гардуулан өглөө.
Монгол Ардын намын Бага хурлын 2021 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн IX хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн, Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн гишүүн Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэгт заасны дагуу хуулийн хугацаанд нь УИХ-д саналаа оруулна гэлээ.
Сэтгэгдэл ( 5 )
ТҮҮХ СОЁЛЫН ҮНЭТ ЗҮЙЛЭЭ ЗАРЖ БАЯЖСАН СОЁЛЫН СААД ЧУЛУУНЫГ СОЁЛ УРЛАГИЙН САЛБАРЫНХАН БУЦААЖ АВАХГҮЙ.!!!!! ЁС ЗҮЙТЭЙ, СОЁЛТОЙ, НЭР ЦЭВЭР САЙДТАЙ БОЛМООР БНА.
Анхнаасаа л тодорхой байсан даа, Оюунэрдэнэ бол Хүк-ийн тэжээвэр, өөр найдвартай гүйцэтгэгч байхгүй, Оюунэрдэнэ өөрөө бол арай жаахан амны фигуртэй л болохоос допингчин Оюунболдын л анзааны гар ш дээ, ингээд ирэх жилээс монголд жил бүр 400сая жуулчин ирээд байж дээ
Тоо бодож чаддаг нэг ч ерөнхий сайд төрөхгүй дандаа нойлын ногоон тэгнүүд байх юм
Ийм ч ерөнхий сайдтай болох гэж дээ. Хачин ардын намаа даа. \n\n
Баттулга ерөнхийлөгчид ер нь цээжээрээ хэдэн өгүүлбэр хэлэх чадвар байдаг юмуу, цаас хараад л уншаад байхын, инээдтэймаа