Анх удаа амны хөндийн хүрцээр гавлын кливус орчмын хордома хавдар авах эмчилгээ хийлээ

2021 оны 01 сарын 23

Монгол Улсад анх удаа амны хөндийн хүрцээр гавлын кливус орчмын хордома хавдар авах эмчилгээг УГТЭ-ийн хамт олон амжилттай хийлээ.

2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр Улсын гуравдугаар төв эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн эмч Д.Энхболд, Чих хамар хоолойн мэс заслын тасгийн эрхлэгч С.Бямбасүрэн нараар удирдуулсан баг Монгол улсад анх удаа “АМНЫ ХӨНДИЙН ХҮРЦЭЭР ГАВЛЫН КЛИВУС ОРЧМЫН ХОРДОМА ХАВДАР АВАХ МЭС ЗАСАЛ ЭМЧИЛГЭЭ”-г амжилттай хийж гүйцэтгэлээ.

Энэхүү эмчилгээг хийснээр Монгол Улсад гавлын суурийн мэс засал эмчилгээний эхлэл болж, “АМНЫ ХӨНДИЙН ХҮРЦЭЭР”  гавлын кливус орчмын хавдрууд түүнчлэн хүзүүний I, II нугаламын зарим хавдар, үрэвсэлт өвчин, хүн амын дунд тархмал тохиолддог хэрх өвчний үеийн  хүзүүний шүдлэг сэртэнгийн эмгэгүүдэд эмчилгээ хийх шинэ арга нэвтрүүлж, нутагшуулахыг зорьж байна.

Олон талын оролцоо, хүчин чармайлтын үр дүнд нарийн технологи, өндөр ур чадвар шаардсан энэхүү мэс заслыг Монголын эмч нар өөрсдөө бие даан хийх боломж ийнхүү бүрдэж байна. Мөн  иргэд, үйлчлүүлэгчдийг энэ чиглэлээр гадаад улсруу эмчилгээнд явах урсгалыг багасгаж эрүүл мэндийн шалтгаант санхүүгийн эрсдэлээс хамгаалах, өндөр түвшний чанартай эмнэлгийн тусламжийг чирэгдэлгүйгээр эх орондоо авах боломжоор хангах юм.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(85.218.48.83) 2021 оны 01 сарын 23

Сайн бна шүүүү,Амжилт хүсье!!!Манай эмч нар хавдарын мэс заслыг хийх чадварт улам сайн болж буйгаар бахархаж бна!!! Гол нь хавдар цусаар дамжих эрсдэлээс хамгаалсан Урдчилсан болон хагалгааны дараах Хими болон туяа эмчилгээний хүчин чадалЫг нэмж ,чанарыг нь сайжруулж дэлхийн хэмжээний Шинэ аргад бүх эмч нараа сургаж чадвал энэ өвчны нас баралтын тоо маш өндөр бгааг багасах ба Хавдар өвчнийг улсаас үнэ төлвөргүй эмчилэх Тухай шийдвэрийг 2021 1сарын 1 ээс Хүрэлсүхийн ЗГ гаргасан тухай ХСҮТөвийн дарга Эрдэнэхүү ТV-6 д ярилцалга өгч бсан! ХӨСҮТ-2 ийг барих шавь тавьж чадсан Хүрэлсүхийн ЗГ\n\n

0  |  0
иргэн(59.153.115.189) 2021 оны 01 сарын 23

Баяр хүргэж амжилт хүсье. Эрүүл мэндийн салбарынхан сайн ажиллаж байгаа, Мэр сэр тааруу улс байгааг үгүйсгэхгүй.

0  |  0
zochin(192.82.78.163) 2021 оны 01 сарын 23

mundag sain b.a ta buhend amjilt

0  |  0
Зочин (66.181.176.245) 2021 оны 01 сарын 23

Мундаг бн амжилт хүсье

0  |  0
Уншигч(64.119.24.232) 2021 оны 01 сарын 23

Бахархмаар юм аа

0  |  0
Top