Балбад Эверестээс цуглуулсан хог хаягдлаар урлагийн бүтээл хийж, үзэсгэлэн гаргана. Ингэснээр Дэлхий хэмээх гарагийн ноён оргилын бохирдлын асуудалд олны анхаарлыг хандуулахыг зорьж байна.
Түүнчлэн ийм замаар төслийг санаачлагчид нутгийн иргэдийг ажлын байр, нэмэлт орлоготой болгоно гэж найдаж байна. Учир нь тэдэнд хог хаягдлыг ашиглан урлагийн бүтээл хэрхэн хийхийг зааж, сургах гэнэ.
Энэхүү үйл ажиллагааг эрхлэх “Сагармата” уран сайхны төвийг Эверестийн үндсэн бааз руу хөтөлдөг Сянгбоче гол зам дээр 3780 метрийн өндөр байгуулаад байна. Төслийн захирал Томми Густафссоны хэлснээр, гаднын болон нутгийн уран бүтээлчдийг энэхүү төсөлд хамруулах бөгөөд тэд нутгийн иргэдэд хог хаягдлыг хэрхэн үнэт зүйл болгон хувиргахыг заах гэнэ.
Түүнчлэн, эдгээр бүтээлүүдийг бэлэг дурсгал болгон борлуулах бөгөөд орлогыг бүс нутгийг хамгаалахад зориулна гэж Густафссон ярьжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Монголд гайхмаар хог хаягдал их байна. Миний мэдэхээр Ургах наран хорооллын хогийн 2 цэгийг ирээд үзээрэй хүмүүс ээ. Тэнд гайхамшгийг үзэж болно. Энэ хорооллын СӨХ,Орон сууцны контор, оршин суугаа айл өрх, иргэдийн хамтын бүтээлээр уг гайхамшгийг бүтээсэн байна.