Буцаан татсан нэхэмжлэлийг Засгийн газар гаргаагүй гэв

2021 оны 01 сарын 23

У.Хүрэлсүхээр удирдуулсан Монгол Улсын Засгийн газрыг өөрийнх нь хүсэлтээр огцруулах шийдвэрийг УИХ өнгөрсөн пүрэв гарагт /2021.01.21/ гаргасан билээ.

Коронавирусээр өвчилсөн, амаржаад удаагүй эхийг нярай хүүхэдтэй нь ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ хөнгөн нимгэн хувцастай нь зөөвөрлөж буй бичлэгийг үзсэн Монголын ард түмний бухимдал, дургүйцлээр эхэлсэн гэж ойлгогдож буй жагсаал цуглаанд Ерөнхийлөгчийн оролцоо бий гэсэн байр суурийг У.Хүрэлсүх Ерөнхий сайдын хувиар илэрхийлсэн.

Ерөнхийлөгч Х.Баттулгын тухайд  “Нэг зүйл тодорхой байна. Тусгаар Монгол Улсыг эзэгнэн дарлах гэсэн тодорхой бүлэглэл, бүр тодорхой хэлбэл Улсын Их Хурлын гишүүн Сүхбаатарын Батболдын удирдсан бүлэглэл төрийн эргэлт хийж байна. Өнөөдөр Оюу толгой төслийн үйл ажиллагааг дотоодын төдийгүй гадаадын хууль, хяналтын байгууллагууд шалгаж эхэлсэн бөгөөд гол холбогдогч нь Сүхбаатарын Батболд гэдгийг хаана хаанаа тогтоогоод эхэлсэн. Энэ учраас тэр Монголын төрийг хямрааж, Монголын ард түмний сонголтыг нухчин дарах ажиллагааг удирдан зохион байгуулж, хэрэгжүүлээд эхэллээ” хэмээн мэдэгдсэн юм.

Харин УИХ-ын гишүүн С.Батболд “Энэ бүхэн гүтгэлэг, гүтгэлэгийг удаан тэвчиж өнөөдрийг хүрлээ” гэсэн байр суурийг илэрхийлж байгаа.

Засаг огцорсноос хойш сошиал орчинд голлон тарж буй мэдээллийн нэг бол Монголын Засгийн газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас УИХ-ын гишүүн С.Батболдтой холбоотой асуудлаар Нью-Йоркийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээ Засгийн газар буцаан татсан гэх мэдээлэл юм.

Нью-Йоркийн шүүхийн цахим хуудас дахь мэдээллээс үзэхэд Сүхбаатарын Батболд гишүүн,  Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газартай холбоотой гэх нэхэмжлэл цуцлагдсан гэдэг нь бол харагдаж байна.

 

Тэгвэл уг нэхэмжлэлийг хариуцагчдын нэгээр татагдсан С.Батболд гишүүний хүү Б.Баттүшиг өөрийн твиттер хуудсаараа дамжуулан “Аль 12 дугаар сарын 9-ний өдөр Засгийн газрын нэрийг барьж хуурамч нэхэмжлэл гаргасан хүмүүс Батболдын нэрийг татсан байна. Угаасаа засаг нэхэмжлэл гаргаагүй юм чинь нэхэмжлэхийг татна ч гэж байхгүй. Анхнаасаа зохион байгуулалттай гүтгэлэг хийх гэж ийм юм найруулж байсан  нь ил” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Мөн ЗГХЭГ, “Эрдэнэт Үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас УИХ-ын гишүүн С.Батболдтой холбоотой асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах асуудлаар Нийслэлийн Прокурорын газарт хүсэлт гаргаагүй, мөн бие даан нэхэмжлэл гаргаагүй болохоо мэдэгдсэн гэсэн мэдээлэл байна.

 

 

 

Сэтгэгдэл ( 47 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(139.5.219.150) 2021 оны 01 сарын 26

худлаа ярьсан хүн нь хариуцлагаа хүлээх л байх

0  |  0
Эд нар (202.179.25.101) 2021 оны 01 сарын 25

Эд нар монголчуудын нуурийг яаэ харж явдаг бна даа хоорхийс. Одоо Нямтайширтайгаа нийлээд монголыг бур их тонох байх. Батболдыг Дундговийнхон эгуулэн татах санаачилга гаргах хэрэгтэй. Унэхээр сандарч бна лээ шуу .Хурэлсух естой монголчуудыг ганц чадлаа шуу одоо Монхбат гишууний хэлдэгчилэн Австрали явж авгайгаа эмчлуул бие нь муу бгаа биз дээ дуракаа

0  |  0
равдан(66.181.161.88) 2021 оны 01 сарын 25

ЕМартыг шалгахад мөнгө угаасан нь нотлогдон доо засгийн газар Емартын толгой компанид хүсэлт явуулж шалгуулах хэрэгтэй солонгосын хууль хяналтынхан сайн шалгана даа\n

0  |  0
zochin(64.119.23.2) 2021 оны 01 сарын 24

yamar ih demjee hurlsuher Monngol ylna novsh

0  |  0
Zochin(202.55.188.40) 2021 оны 01 сарын 24

Тэгж байтал хэн нь үнэн яриад хэн нь худал яриад байгаа нь тодорхой болох биз. Уг нь бол Засгийн газар 12 сард нэхэмжлэл гаргаснаа сар болов уу үгүй юу л нэхэмжлэлээ буцааж татна гэдэг үнэмшилгүй л сонсогдож байна. Эсвэл С.Батболдыг ерөнхийлөгч болоход татгалзах юмгүй гэсэн юм яригдаж байсан тэрний эсрэг хийсэн хар пиар байсан ч байж магад. Цаг хугацаа л харуулах биз.

0  |  0
ЗОЧИН(122.201.24.145) 2021 оны 01 сарын 24

АРД ТҮМЭНД ЭНЭ ИХ ХЭРҮҮЛ ОГТХОНЧ ХАМААГҮЙ. ӨӨРСДӨӨ УЧРАА ОЛНО УУ, ОЛОХГҮЙ ЮУ БАС ҮНЭНДЭЭ ОГТ ХАМААГҮЙ. АРД ТҮМЭНД ОГТ ХАМААГҮЙ БОЛЧИХООД УДАЖ БАЙНА ШҮҮ. ГОЛЫН ХОЁР ЭРЭГ ШИГ ТУС ТУСДАА АМЬДАРЦГААГААД ,ДЭЭДЧҮҮД НЬ ХӨРӨНГӨ МӨНГӨ ЗАСАГ ТӨр ,ЭРХИЙН ТӨЛӨӨ, АРД ОЛОН НЬ БОР ГЭДСЭЭ ДҮҮРГЭХИЙН ТӨЛӨӨ ТУС ТУСЫН АМЬДАЛААР АМЬДРААД УДАЖ БАЙНА. БИЕ БИЕНДЭЭ ОГТ ХАМААГНҮЙ ЭНЭ ПАРРАЛЕЛЬ ХОЁР ШУГАМ ХЭЗЭЭ Ч ОГТЛОЛЦОХГҮЙ БОЛОЛТОЙ.

0  |  0
Сүба(202.179.25.246) 2021 оны 01 сарын 24

Сү.Батболдод ямар ч байсан хэрэг үүсгэж УИХ гишүүнээс нь түдгэлзүүлж байгаад ул суурьтай маш нямбай хянууртай шалгах хэрэгтэй. Шуналтай хүн яаж ч мэлэх учраас хорьж байгаад шалгавал нилээд юм ил болох биз. Тэр Таван толгойг тэр чигт нь хармаалаад явж байсан юм байна лээ шүү. Оюутолгойн монголыг хохироох шийдлиыг гаргаж өгсөн хүн гэж яригдаад байгаа.

2  |  1
мѳрѳн(202.55.188.45) 2021 оны 01 сарын 24

Хэн гаргачихав хаха, ичиж улайна эдр гэж байхгүй ш.аадаг цайцан гарууд шүү

0  |  1
Эрдэнэ(64.119.22.222) 2021 оны 01 сарын 24

3 уулаа адилхан хулгайч одоо бүр хоородыын хэрүүлээ гадаад улсад хандаж хийдэг боллоо

1  |  1
Zochin(202.126.89.231) 2021 оны 01 сарын 25

Сү д учир их бий

4  |  1
Zochin(173.239.198.190) 2021 оны 01 сарын 24

Genko Ogtsor

2  |  0
Зочин(103.10.21.54) 2021 оны 01 сарын 24

Төрийн өмчтэй холбоотой арбитраас бусад асудлаар прокурор гадаадад төлөөлдөг. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар дур мэдэн шүүхэд хандах боломжгүй. Харин прокурор чинь баттулгын томилсон хүмүүс байгаа гэдгийг бодож үздээ хүмүүсээ

3  |  1
ЦОГНАРАН(202.179.24.18) 2021 оны 01 сарын 24

Батболдын ЗГ цалин тэтгэвэрийг 200% нэмж ЭЗ-ийн өсөлтийг 17%-д хүргэж МУ Азийн нэг бар болоход ойрхон байна” гэж гадныхан бичиж байлаа. Мөн ТТ лицензийг Хятадуудаас өрсөн Канадаас худалдан аваад МОНГОЛЫХОО АРД ТҮМЭНД бэлэглэж байна гэж тэр үеийн ЕС С.Баярт гардуулан өгч байсан ТВ бичлэг нь байгаа байхаа.

2  |  2
зочин-2(64.119.26.121) 2021 оны 01 сарын 24

Нэг иймэрхүү мэдээллийг хуулбарлан тавьдаг,олигтойхон сурвалж олдоггүй , алдаа мадагтай бичдэг сайт шүү дээ.

1  |  1
зочин-2(64.119.26.121) 2021 оны 01 сарын 24

Дэлхийд дуулиан шуугиан тариад байгаа Сү-гийн тухай мэдээллийгн эх сурвалжийг энэ сайт лав устгаж чадахгүй л дээ.Үзэл бодлоо илэрхийлсэн уншигчийн бичлэгийг устгаад бгаа нь ажилгүй хүний л үйлдэл.

3  |  1
зочин-2(64.119.26.121) 2021 оны 01 сарын 24

АНУ-ын Нью Йоркын шүүх С ү.Батболдыг гүжирдэв гэж. Дэлхийгээр нэг дуулиан шуугиан болоод байхад гүтгэлэг гээд байхдаа яахав. Ямар хүн хуурч байгаа биш. Харийнхан нийлж эх орныхоо баялгийг тоносон нь худлаа гэх үү.. Сэтгэгдэл бичихээр устгаад бдаг нь яаж бгаа юм бол? Үзэл бодлоо илэрхийлсний төлөө ийм үйлдэл хийдэг нь хөөрхий дөө.чааваас.

6  |  2
hudlaa shaaj bn(150.129.143.116) 2021 оны 01 сарын 24

shaaj bgan ed nar ingej hudlaa solioroh n oilgomjtoishd

0  |  1
Иргэн(139.5.218.227) 2021 оны 01 сарын 23

За за дээр дооргүй бүгд л монголын өмчийг хувьчилж авчихаад, адилхан БАЙЖ хоёр хар хэрээ бие биенээ гайхаад байх зүйл алгаа. \n

0  |  0
зочин-2(64.119.26.121) 2021 оны 01 сарын 24

АНУ-ын Нью Йоркын шүүх л гүтгэлэг хийв гэж. Дэлхийд тархсан мэдээллийг мянга үгүйсгээд нэмэргүй биз дээ. Монголын улс төрчдийн харийнхан нийлж увайгүй шуналыг дэлгэсэн л бна. Гутамшиг, шившиг л болж бна. Төрд байгаа хүмүүсийн балаг хэзээ дуусах бол???

4  |  2
Зочин(202.9.40.147) 2021 оны 01 сарын 24

Бизнес хийж байх үед хөрөнгө мөнгө болгохын тулд офшорт мөнгө төгрөг байршуулж байсан байж магад . Гэхдээ улс төрд орохдоо энэ бүгдийг зохицуулж, хууль дүрмийн хэмжээнд болгосон байх. Яагаад гэвэл Баттулга, Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ мэттэй адилгүй, боловсрол өндөртэй, соёлтой, ухамсартай хүн юм чинь. Ийм хүн улс орноо хохироож, хувийн ашгийг илүү үзнэ гэж байдаггүй. Үүний үнэнийг яаралтай олж нэр төрөө сэргээгдэх хэрэгтэй шүү.

1  |  3
Зочин(202.9.40.147) 2021 оны 01 сарын 24

Тэгэх байлгүй дээ. Ямарч талаас нь харсан улс орноо эрсдэлд оруулж, хувийн ашиг сонирхлоо урьдал болгох хүн биш шүү.

2  |  2
Gerel(58.122.25.5) 2021 оны 01 сарын 24

Etseg hvv 2 taarsan luivarchid..mgloos zailaacj.hulgaich nar

2  |  2
Zochin(64.119.24.121) 2021 оны 01 сарын 24

Cү Батболд Чингис зочид буудлыг төрд буцааж өг

4  |  1
Bandan(66.181.161.8) 2021 оны 01 сарын 24

C v Batbold bol yumnii ard nuugdsan aimhai hulchgar tiim baitalaa shunaltai hun gedeg ni tdhoi. Erunhiilugch ner zaan helsen ni uchirtai bui za. Tiimees ard olonooroo jigshin zevuutsey. E mart tegeheer mungu ugaadag gazar ni ajeee

0  |  1
СҮ.БАТБОЛД(202.21.108.59) 2021 оны 01 сарын 24

СҮ.БАТБОЛД ТӨРИЙН БАЙГУУЛАГУУДЫГ БҮГДИЙГ НЬ ХУДАЛДАН АВЧ ДУРААРАА ЗАХИРАН АЖИЛЛУУЛДАГ БОЛЖЭЭ, ХҮРЭЛСҮХИЙН ЗГ - ИЙГ Ч ХУДАЛДАН АВЧИХСАН БАЙЖ.

4  |  1
Zochin(109.89.151.254) 2021 оны 01 сарын 24

Batboldiig ergyylen tatax xeregtei er ni uls tord offshortoi gadaadad ene ix xorongotei xyn manaixaas oor ali ch ulsad ingej songogdoj suuxgyi !!!New York-n shyyxeer shiidegdex baisan shiidveriig tsutsalj tatsan ezniig il bolgo !!!

2  |  1
Зочин(203.91.115.42) 2021 оны 01 сарын 24

Та нар троллууд оркууд заавал хүнийг буруутан болгох гэдэг хаашаа сонин гахайнууд вэ. Энэ хүн та нарыг хуцахаас өмнө бизнес гэж юу байдгийг хийж байгаа хүн. Юунд нь атаархаад байгаа юм бэ. Мэдэхгүй байж далдаганаж байдгаа татвал яасан юм бэ.

3  |  4
B(192.82.77.94) 2021 оны 01 сарын 24

UCHRIIG OLJ NIITED ZARLAACH EE. XUDAL BOL BATBOLD NEREE TSEVERLEJ AV. UNEN BOL BATTULGA NOTOL

2  |  1
Tengr(172.58.45.143) 2021 оны 01 сарын 23

Huuli uilchlehgui bol tenger ceerluuleh bolno

0  |  0
Tumen(172.58.45.69) 2021 оны 01 сарын 24

Ene Luivarchin yagaad shorond yavdagvui yum bol ih muu hundee

0  |  1
ЗОЧИН(139.5.216.80) 2021 оны 01 сарын 24

үнэн худлыг тогтоодог хууль засаг тѳр байгааг ойлгуулаад баталчихвал эргэлзээ арилна

1  |  0
Зочин(122.201.24.107) 2021 оны 01 сарын 24

Хүү нь өндөр боловсролтой хэл устай юмны учир мэдэх хүн бна энэ сошиалаар гадаадуудын хуурамч нэр хаяг барьсан , ямар нэгэн кодгүй , тоотгүй ийм бичиг хуурамчаар үйлддэг явдлын үнэнийш илчлээд хаанаас хэн ийм юм гаргасныг сайн ойлгуулаад өгөөч ард түмэнд . Судоаач Ганаа, хулхи Уяанга мэтийн хүмүүс иргэдийн тархи их угааж бна шүү !!! Эдний хуурамч багиыг хуулж үнэн мөнийг олонд ил тдо болгож өгөх хэрэгтжй шүү!!!

2  |  5
ТӨБЗГ(66.181.188.160) 2021 оны 01 сарын 23

Авилагчид

1  |  0
zochin(192.82.67.93) 2021 оны 01 сарын 24

монгол ундэстэний дайсан гэж хэлж болоххор хун шуу энэ батболд

8  |  1
Иргэн(202.55.191.138) 2021 оны 01 сарын 24

За ингэж бие биенээ гүтгэсэн эсэх нь мэдэгдэхгүй маргаж байхаар тэр нэхэмжлэл гаргасан хүмүүсийг тодорхойлоод л үнэн мөнийг нь тогтоочих юм биш үү

4  |  0
bi baalaa(122.115.234.34) 2021 оны 01 сарын 23

ganaa.mn orooroi, tend search as guest gesen ugtei comment baigaa, teruugeer orood AALZ-nii hulgaag uzeerei oi gutmaar, neheljlegch ni mongoliin zasgiin gazriin zohitsuulagch agentlag TURIIN UMCHII BODLOGO ZOHITSIULALTIIN GAZAR gesen bga, OT, ETT ed bas neheljlegch gesen baisan, nehemjlegch 3 gazar, yallagdagch, hariutsagchdiin dotor ULANBAYARIIN TUUL gej baisan ter ni bangladesh gishuunii ehner ni genee, HUN nam batboldiin togloom boltoi

1  |  1
ichmeer zindaa(122.115.234.34) 2021 оны 01 сарын 23

unen medeelliig admin ustgah erhgui ug ni, tanaih ichmeer site bna

0  |  0
buu baalaa(122.115.234.34) 2021 оны 01 сарын 24

zindaa site hudaldagdsan gazar yum bnaa, ichig ichig, unenii tuluu bish, mungunii tuluu ajilladag medeelliin,heregsel.ichig ichg

1  |  1
buulaa(122.115.234.34) 2021 оны 01 сарын 23

admin ni hayag haagad baina.link ogoh gesiin. 4ulsiin shuuheer yallagdagchaar tatsan yum bilee

0  |  0
baalaa(122.115.234.34) 2021 оны 01 сарын 23

ugaasaa hulgaich chin unen, adgiin hulgaich

1  |  0
болилдоо(64.119.16.83) 2021 оны 01 сарын 23

Бороо гоулдыг ГАДНЫХАНД татваргүй ухуулсан хэрэгт СҮ. Батболд оролцсон нь үнэн. Мэдээж шангаа авсан. Ухвал асуудал гарна.

4  |  0
сүрэн(103.140.11.53) 2021 оны 01 сарын 23

ер нь Батболд олиггүй хүн шүү

4  |  0
Хар аалз(202.9.47.22) 2021 оны 01 сарын 23

Энэ өмхий хар аалзыг тийм ч амар дийлэхгүй дэг.

1  |  0
zochin(66.181.176.100) 2021 оны 01 сарын 23

ZA JENKO CH ALAKH NUKHUR YUM DAA

0  |  0
Shar tokhoi (178.209.135.155) 2021 оны 01 сарын 24

Mongoloo tseverlei erunhiilugchuu.Shyyd huliig ni gotsoltsyyl.Olon yls umuurj hamgalahiig ni harya.

1  |  1
zochin(202.179.27.39) 2021 оны 01 сарын 23

aav, chuu 2 ,bas buch ger bul n schunaltai ,luivarchin S.Batbold dandaa ooriigoo omoordog ,chamaas bolj mongol ulam yduurdag!!!

1  |  0
Зочин(66.181.176.26) 2021 оны 01 сарын 24

Одоо тэгээд дахиад л эзэнгүй нэхэмжлэл болгоод л Сү.Батболд нарын найруулсан жүжгийн дараагийн хэсэг эхлэж байна, бүх юм сценарийн дагуу

4  |  1
Top