Улс төрд үйл явдал "буцалсан" нэгэн долоо хоног шувтарлаа. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон явдал нь долоо хоногийн онцлох үйл явдал байв. Үргэлжлүүлээд шинэ Засгийн газрын тэргүүнээр У.Хүрэлсүхийн Засгийн газрын "гал тогоо"-г барьж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүллээ. Харин Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт хэн, хэн орж ажиллах нь таамаг хэвээр үлдэж, ирэх долоо хоногийн гол сэдэв байх нь тодорхой боллоо. Тэгвэл ЭНЭ ДОЛОО ХОНОГТ улс төрд өрнөсөн онцлох үйл явдлыг уншигчдадаа нэхэн сануулж байна.
-БҮРЭЛДЭХҮҮНЭЭРЭЭ ОГЦОРСОН У.ХҮРЭЛСҮХИЙН ЗАСГИЙН ГАЗАР УЛС ТӨРД ШИНЭ ЖИШИГ ТОГТООЛОО-
Шударга ёсны тэмцлээр эхэлсэн У.Хүрэлсүхийн Засгийн газар улс төрд шинэ соёл, жишиг тогтоон үүрэгт ажлаа хүлээлгэн өглөө. Тэрбээр 2017 оны 10 дугаар сарын 02-нд Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдын үүрэгт ажлаа хүлээн авч байхдаа хариуцлага, шударга ёсыг тогтоон, шударга бус бүхэнтэй тэмцэхээ анх илэрхийлж байв. 2020 оны 07 сарын 07-нд хоёр дахь удаагаа Ерөнхий сайдаар ажиллахаар томилогдож байхдаа мөн энэ үгийг хэлж аль ч шатанд шударга ёсыг нэхэхээ дахин мэдэгдэж байв. Тэрбээр энэ бүгд хэлж байсан үгэндээ эзэн болж, танхимын хоёр сайддаа хариуцлага тооцоод өнгөрөх бус бүрэн бүрэлдэхүүнээрээ хариуцлага үүрч, огцрох ёстой гэж үзсэнээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дөнгөж сая Засгийн газрыг өөрийн хүсэлтээр бүрэн бүрэлдэхүүнээр нь огцрууллаа. Ёс зүйн хариуцлага хүлээж, өөрийн саналаар ийнхүү огцорч байгаа нь аль ч Засгийн газрын үед байгаагүй үйл явдал, улс төрд байгаагүй шинэ соёл, жишиг болж байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар Монголын Улс төрд ажил хийсэн хүн хариуцлага алдсан бол уучлал хүсээд ажлаа хүлээлгэж өгдөг сайн жишигийг анх удаа харуулж, улс төрийн том соёлыг нэг шат ахиуллаа.
Нөгөө талаараа иргэд ямар нэгэн улс төрийн нам, улстөрчийн нөлөөнд жагсаагүй гэх ганцхан үнэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өөрийн зарчмаа дагаж, ганц хоёр хүнээр бус танхимаараа хариуцлага хүлээх нь зүйтэй гэж үзэхэд хүргэв. Тэр ард түмэндээ хүндэтгэлтэй хандлаа. Харин олон нийт улс төрийн нөлөөгүй, улстөрчийн гар хөл ороогүй энгийн номхон иргэдийн эрх тэгш байдал, хүний эрх, ёс зүйг шаардсан тайван жагсаал хэр богино хугацаанд хэрхэн үр дүнд хүрдгийн жишээг харлаа. Харин цар тахлын үеийн эгзэгтэй энэ цаг мөчид Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байгаа үйл явдлыг эсэргүүцэх хэсэг ч байна.
Дараагийн Засгийн газрын тэргүүн, сайд нар хэн ч болсон бай У.Хүрэлсүхийн Засгийн газрын тогтоосон дээрх улс төрийн соёл, жишгийг улам төгөлдөржүүлээсэй билээ. Ямартай ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монголын улс төрд хариуцлагын жишгийг тогтоогоод танхимаараа огцорч байна. Одоо дараагийн Засгийн газрыг яаралтай эмхлэн байгуулж, цар тахлын үед ажиллах туршлагатай, ачаалал даах чадвартай сайд нар хэн байхыг хүлээх л үлдлээ.
-Х.БАТТУЛГА ба У.ХҮРЭЛСҮХ-
Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байгаа тухай мэдэгдлийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн биеэр хийсэн ба Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын эв нэгдлийн бэлгэ тэмдэг болж чадахгүй байгааг шүүмжилсэн билээ. Хариуд нь Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы хуралдаанд оролцож, жагсаал цуглаантай холбоогүй хэмээн тайлбар хэлсэн байдаг. Ингээд Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын байр суурийг хүргэж байна.
У.ХҮРЭЛСҮХ: Та бүхэнд хандаж таагүй мэдэгдэл хийж байгаадаа хүлцэл өчиж байна. Хоёр хоногийн өмнө дөнгөж төрсөн эмэгтэйг ХӨСҮТ-рүү зөөх явцдаа хариуцлагагүй, хүнлэг бус үйлдэл гаргасан. Би хоёр охинтой, эцэг хүн. Тэр эмэгтэйгээс хариуцлагагүй байдал гаргаж ажилласан нөхдийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлээсээ уучлал гуйж байна. Монгол Улсын Ерөнхий сайд ёс зүйн хариуцлага хүлээх ёстой гэж бодож байна. Би Монголын төрийг ард түмнийхээ төлөө чин сэтгэлээсээ зүтгэдэг байгаасай гэж хүссэн. Цар тахлыг амжилттай давахын төлөө хөл хорио тогтоож, албан тушаалтнууд өдөр шөнөгүй ажиллаж байгаа. Гэхдээ бас зарим нэг нөхөд хариуцлага алдаж байна. Харамсалтай нь хөөрхий тэр эмэгтэй хүнд нөхцөлд хүний нүд хальтрам, элэг эмтрэм хүнд нөхцөлд шилжүүлсэндээ сэтгэл өвдөж байна. Дайны гол шугаманд нөхдийнхөө хамт тулаанд ордог нь цэрэг хүний хувь заяа байдаг. Би бүрэн бүрэлдхүүнээрээ ажиллах гол зорилго тавьж байсан. Гэвч манай Засгийн газрын хоёр сайд огцрох өргөдлөө өгсөн. Манай иргэд төр засагтаа үгээ хэлж, хариуцлага тооцож ажиллахыг шаардсан. Энэ шаардлагыг би зөв гэж бодож байна. Ёс зүйн хариуцлага хүлээх нь Монголын улс төрд шинэ соёл оруулж ирж байгааг үгүйсгэхгүй. Хариуцлагыг хамтаараа үүрч, Ерөнхий сайд гэсэн хүндтэй албан тушаалаас огцорч байгаагаа мэдэгдэж байна. Маргааш, нөгөөдрийн дотор дараагийн Ерөнхий сайд томилогдох ёстой. Цар тахлын хүнд цаг үед бид улстөр хийгээд суух үе биш. Хүнд нөхцөл байдлыг хурдан даван туулж, тогтвортой байдлыг хангах ёстой. Цагаан сарын дараагаас коронавирусний вакцин орж ирнэ. Өчигдөр ард түмэн маань цуглаж, жагсаал цуглаан хийсэн. Би үүнийг маш зүйтэй зүйл гэж ойлгож байна. Төрийн нүд сэргэг, чих сонор байх ёстой. Ард түмний жагсаал цуглаан болж байгааг далимдуулж улстөрийн үйл ажиллагаа явагдсан. Миний итгэж, найдаж, хамтарч ажилласан Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмнийг үймээн самуунд турхирч, улстөржүүлж, санхүүжүүлсэн. Миний итгэл найдвар алдарч байгаа. Цаашид өдөөн турхирах гэсэн үйл ажиллагаа төлөвлөж байхыг үгүйсгэхгүй. Ерөнхийлөгч, Засгийн газар гэсэн төрийн институт хооронд улс төрийн зүй бус харилцаа үүсэх вий, үүнд нь ард түмэн турхирагдан орох вий, Монгол хүн хохирох вий гэсэн болгоомжлол байна. Дахин долоодугаар сарын 1-н битгий давтагдаасай. Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг байдаг. Ард түмний аюулгүй байдлыг хамгаалах Үндсэн хуульд заасан үүрэгтэй. Харамсалтай нь энэ ажлаа хийж чадахгүй зөвхөн өөрийн сонгуульд зориулсан акц удаа дараа хийж байна. Цаашид ард түмний эрх ашгийг илэрхийлэн хамгаалагч хүн ийм зохисгүй үйлдэл битгий гаргаасай. Ерөнхийлөгчтэй хариуцлага тооцох ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлж байна. Төр түвшин, түмэн олон амгалан байгаасай гэдэг үг бол төрийн гурван өндөрлөгийн шууд илэрхийлэл байдаг юм. Харамсалтай нь өнөөгийн Ерөнхийлөгч энэ ажлаа хийж чадахгүй байна. Миний бие улстөрөөс явж байгаа юм биш, шударга шүүхтэй, АТГ болон бусад хуулийн байгууллага нэг хүнээс хараат бус байхын төлөө зүтгэнэ. Хэн нэгэн хүнийг дуудаж, ял оноодог, гэмгүй хүмүүсийг ял оноож, гэсгээдэг, улстөрийн зорилгоор өөрийнхөө өрсөлдөгчийг намнадаг, хуулийн байгууллагын дарга нарыг томилохдоо түрүүлж өргөдлийг нь авдаг, улстөрчдийг айдсаар айлгадаг Ерөнхийлөгчтэй байж болохгүй. Манай ард түмэн үүнийг анхааралдаа авч, хариуцлага тооцно гэдэг итгэлтэй байна.
Х.БАТТУЛГА: Өнөөдөр Монгол Улсын түүхэнд тэмдэглэгдэх гунигтай хар өдөр тохиож байна. Монголын ард түмний итгэл найдварыг хүлээж, манлайлан дагуулж, төр улсаа удирдах үнэмлэхүй эрхийг Монгол Ардын намд авч ирсэн Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх тааж тааварлахын аргагүй учир битүүлэг шалтгаанаар үүрэгт ажлаасаа нэн шуурхай огцрохоор боллоо. Харамсалтай байна. Монгол Улсын Ерөнхий сайд Монголын ард түмний итгэл найдварыг хөсөрдүүлэх ийм үйлдэл яагаад хийх болов, үндэсний эв нэгдлийг бусниулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийг илэрхий гүтгэх үг, үйлдлийг яагаад хийх болов гэдэгт эргэлзэхийн дээдээр эргэлзэж, гайхахын дээдээр гайхаж байна. Улс Монголынхоо төлөө хоёргүй сэтгэлээр хамтран зүтгэсэн Ерөнхий сайдаас ийм үг, үйлдэл гарна чинээ санасангүй. Нэг зүйл тодорхой байна. Тусгаар Монгол Улсыг эзэгнэн дарлах гэсэн тодорхой бүлэглэл, бүр тодорхой хэлбэл Улсын Их Хурлын гишүүн Сүхбаатарын Батболдын удирдсан бүлэглэл төрийн эргэлт хийж байна. Өнөөдөр Оюу толгой төслийн үйл ажиллагааг дотоодын төдийгүй гадаадын хууль, хяналтын байгууллагууд шалгаж эхэлсэн бөгөөд гол холбогдогч нь Сүхбаатарын Батболд гэдгийг хаана хаанаа тогтоогоод эхэлсэн. Энэ учраас тэр Монголын төрийг хямрааж, Монголын ард түмний сонголтыг нухчин дарах ажиллагааг удирдан зохион байгуулж, хэрэгжүүлээд эхэллээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд урьд өмнөх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн үеэс илүү нэгдмэл санаа бодол, нэгэн зорилготойгоор хамтран ажиллаж, улс орны өмнө тулгамдсан асуудлуудыг нэг цонхоор харж чадаж байсан. Монгол Улсын Төрийн тэргүүн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Тэргүүн миний бие ардчилал анх эхэлсэн цэгтээ эргэж ирлээ гэж дүгнэж байна. Монгол Улс засаглалын хямралд орлоо гэдгийг Улсын Их Хурлын индэр дээрээс дүгнэн мэдэгдэж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн зөвлөлдөх ажлын хэсгийг миний бие ахалж ажилласны хувьд Монгол Улсын Засгийн газрын насжилт урт, удаан хугацаанд үр дүнтэй ажиллах ёстой хэмээн үзэж, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг саяхан баталж байсан. Иргэдийн сайн дураараа эвлэлдэн нэгдсэн жагсаалыг хэн нэгэн удирдан зохион байгуулсан мэт илтэд хуурамч мэдээлэлд итгэн гаргаж буй мэдэгдэл нь туйлын харамсалтай байна. Өөрийн шууд удирдаж буй Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудаас мэдэх бүрэн боломж бас байгаа. 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүн бол Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувь хүний манлайлал, нэр хүндэд итгэж найдсан иргэд, сонгогчдын сонголт юм. Гэтэл эдийн засаг, цар тахлын нэн эрсдэлтэй цаг үед нийт ард түмний сонголт, итгэл найдварыг хөсөрдүүлэх эрх энэ хүнд байхгүй. Би Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхийг огт дэмжихгүй байна гэдгээ энэ индэрээс мэдэгдье.
-ШИНЭ ЗАСГИЙН ГАЗРЫГ Л.ОЮУН-ЭРДЭНЭ ТОЛГОЙЛНО-
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг дэвшүүлсэн. Үүний дараа МАН-ын Бага хурал цахимаар хуралдаж, Л.Оюун-Эрдэнийг 98.8 хувьтай дэмжсэн юм. Улмаар түүнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байгаа талаараа зөвшилцөхөөр нэрийг нь Ерөнхийлөгчид танилцуулаад байна. Хуульд зааснаар Ерөнхийлөгч Х.Баттулга тав хоногийн дотор хариугаа өгөх ёстой юм. Ингэснээр Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнийг томилох эсэх асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж санал хураана, эцэст нь УИХ-ын чуулганаар оруулж хэлэлцэх билээ.
Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ТОВЧ НАМТАР:
Төрсөн он, сар, өдөр: 1980.06.29
Гэр бүл: Ам бүл 5 эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг
Боловсрол:
Ажлын туршлага:
Сонгуульт ажил:
Бүтээл:
-ДАРААГИЙН ЗАСАГТ ХЭН, ХЭН ОРЖ АЖИЛЛАХ НЬ ТААМАГ ХЭВЭЭР ҮЛДЛЭЭ-
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ хариуцлага хүлээж, огцорсон билээ. Харин эрх баригч нам дараагийн Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг нэрлээд байна. Түүнийг Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилохыг МАН-ын Удирдах зөвлөл болон Бага хурлын гишүүд дэмжсэн. Хэдийгээр шинэ Засгийн газарт орж ажиллах сайд нарын нэрс тодроогүй байгаа ч олон нийтийн сүлжээ болон зарим хэвлэлээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын бүтцийг зурсан таамаг өрнөөд эхэлсэн билээ.
Үүнээс хамгийн их анхаарал татаж байгаа нь олон нийтийн сүлжээнд УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаярыг Шадар сайдаар томилогдон ажиллана гэх мэдээлэл хөвөрч байгаа явдал юм. Үүнд УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаяр өнөөдөр /2021.01.22/ хэвлэлийнхэнд тайлбар өгчээ. Тэрбээр "Одоогоор миний хувьд ямар нэгэн нэгэн дарга, цэрэг болох бодол алга. Нам шийднэ, санал тавиагүй байна. Тухайн үед нь шийднэ" гэсэн бол УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Удирдах зөвлөлийн 100 хувийн саналаар Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж, дэмжлээ. Миний хувь бодлоор бол өмнөх Засгийн газрын сайд нарт нэг их өөрчлөлт орохгүй байх гэж бодож байна. МАН хоёр том зорилт тавьсан. Нэгдүгээрт нийгэмд шударга ёсыг тогтоох юм. Хоёрдугаарт, байгалийн баялгийг иргэдэд хүртээмжтэй болгох. Энэ хоёр бодлого, залгамж халааг аваад явчих боломжтой гэж үзсэн учраас Л.Оюун-Эрдэнийн нэрийг дэвшүүлсэн" гэх тайлбарыг өгсөн байдаг.
Сэтгэгдэл ( 24 )
ЭНд нэг юм ИХ сонин байна да. АЛЬ ЯЛСАН НАМЫН ТЭРГҮҮН ЕРӨНХИЙ САЙД БОЛДОГ БИЗ ДЭ. ОЮУНЭРДЭНЭ ЗҮГЭЭР л ТЭмдэг ТӨДИЙ ЕРӨНХИЙ САЙД болох юм байна ш дэ. ХЭН Ч ОЮУНЭРДЭНЭИЙ ҮГИЙГ авч хэлэлцэхгүй ш дэ. НАМЫН ДАРГА Л УДИРДАНА Ш ДЭ.
ОЮУНЭРДЭНЭ ЭХНЭЭСЭЭ Л АРД ТҮМНЭЭС АСАР ИХ ЭСЭРГҮҮЦЭЛТЭЙ ТУЛГАРЧ БАЙНА. ОЮУНЭРДЭНИЙН БОЛОВСРОЛ НЭН ХАНГАЛТГҮЙ, ТЭРЭЭР ХАРВАРДЫН ХЭЛНИЙ КУРСНЭЭС ЦААШ ЯВААГҮЙ, ХУВИЙН ЖИЖИГ СУРГУУЛЬ ТӨГССӨН ЗЭРЭГ НЬ ХЭН БЭ ГЭДГИЙГ ХЭЛЭЭД ӨГЧ БНА. 400 САЯ ЖУУЛЧИН, 2050 ОНЫ ХӨГЖИЛ ГМ ЭНЭ ЗАЛУУ ГАЛЗУУ ХҮНИЙ ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ МЭТ ЯРЬДАГ НЬ ЯАХ БОЛОВСРОЛ ИЛТ ГОЛОГДОЖ БАЙНА.
hvrelsvh.hudalch..zailaasai.uls orniig samarlaa
Идсэн эрүү хувхайрч,идүүлсэн дов ногоорох урин дулаан цуг айсуй бус уу?
Нэг их тааж яадаад байх юу байна. Иргэдэд ээлтэй юу хийхэв дээ их юм горьдож хүлээх хэрэггүй ээ.Мэдээж муухай харагдсан нэгнээ хорхойтой шүдэндээ зуун байж гүтэглэг доромлолын хар ”ПИАР”-аар харлуулж байгаад өс хонзонгоо авна. Хар ”ПИАР”-ын гарамгай найруулагч ахтайн хэрэг юу билээ дээ. ядах юмгүйсайн хийчинэ.Оюунтолгой төсөлд даруулчихгүй бол ш дээ ккк
Хурэлсух.огцорсон шударга гэж бодож байна уу. Хэлсэн уг нь ойлгомжтой зовхон ос хонзон авах Мон мэдлэг чадвар дутаж байна. Ард тумэнээ сайхан уг хэлээд огцорсон бол оор хэрэг. Оюунэрдэнэний мэдлэг бас л муу Юм. Хулиганы ажил сайн хийх байх . Харвардын сургууль тогсоогуй намын шугамаар 1 жилийн курс тогссон юм
Оюун-Эрдэнэ нь Хүрэлсүхийн юуг нь авч юуг нь хаях нь вэ гэдэг л сонин байна. Нөгөө Ухнаагийн хүү шигээ Рио -гоо дэмжээд хэлж ярьж байснаа мартах нь үү яах нь вэ? Бас Хүрэлсүх шигээ Батболдынхоо гутлыг нь тослож, Занданшатар шигээ Бадамжунайхаа улыг долоох нь үү, аль эсвэл эр хүн санасандаа, эмээлт морь харайсандаа гэдгийг харуулах нь үү?? Алин болохыг цаг хугацаа, хийх үйлдэл нь харуулна даа.
Арай гэж мэргэжлийн хүний бараа харсан эрүүл мэндийн яамаа бодоорой.
Оюунэрдэнийг Баттулга чуулган руу оруулахгүй бол яах уу.улс төр л бол улс төр.
ОТ гэрээгээ сайжруулж монголын ард тумэнд ашигтай болгож офшортонгууд авилгачидадаа хариуцлага тооцоогуй цагт хэн ч гарч ирсэн бугд ижилхэн дээ Ард тумэн шударга ес монголоо гадныхны тоглоом болгож ухсан нух овоолсон шороо ирээдуй хойч уедээ улдээчихгуй юмсан гэдэг л сэтгэл
Хүрэлсүх хүн муутай гэдгээ харууллаа.Сү.Батболдын барьцаанд байдаг нь ил болов.Ерөнхий сайд байх бүхий л хугацаандаа хий сэлэм эргүүлж сүр үзүүлээд байснаас биш офшорын талаар юу ч хийсэнгүй. Сү.Батболд офшортой гэдэг мэдээлэл гарснаас хойш офшорын талаар дуугарахаа больсоныг анзаарсан уу.
Сангийн сайдаа авч үлдээрэй дээ энэ тгворгүй үед үргэлжлүүлэн ажиллуулая.
явсан нь ч ирсэн нь ч монголыг гялтаалгаж шалихгүй, харин бусдын гарт орсон мөнгөө л буцааж авч өрөө дар. Тэгвэл бурхан та нөхдийг ивээлдээ авч төрд өргөмжлөх болноо. Зорилготой үз.
Өөрийг нь оньлоогүй байхад үлээхэд хийсдэг ,үхэхдээ бас үхэр буугаа тавьдаг ерөнхий сайд хөшигний цаанаас хүний ажилд оролцоод битгий байгаасай.Оюунэрдэнэ өөрт олдсон ганц боломжоо танхимаа бүрдүүлэхээс эхлээд хүний дохио зангаагаар биш явж алдаа оноогоо үзээрэй.
Миеэгийн фракцыг өндийлөгчлөө
Соёлын яаманд нэр цэвэр, ёс зүйтэй, түүх соёын үнэт зүйлсээ харийнханд зарж иддэггүй, соёлтой, өндөр боовсролтой, монголоо гэсэн сэтгэлтэй сайд хэрэгтэй байна. соёлын саад Чулууныг чинь авахгүй шүү, түүнийгээ зайлуулаарай...
Ах нар заагаад егчихне дее
Хүний хуучирсан гутал хувцас өмсөж ард олонд адлагдсан хүмүүсээр танхимаа бүрдүүлэхгүй байлгүй дээ угаасаа засгийн уламжлал шахуу дээр хүн өөрчлөгдөхөд доор үйлчлэгч нь хүртэл өөрчлөгддөг биз дээ бүгд өөрчлөгдөх байлгүй дээ
Хуучин засагаар шинэ засаг байгуулж балрав даа
Хүрэлсүх муу урвагч банди Намын даргаа бас өгөх хэрэгтэй. Ерөнхийлөгчийн сонгуульд МАНаас нэр дэвшээд навсайтал ялагдаарай. Худалч, урвагч гөлөг. Хэн тэрийг хурандаа гээд байгаа юм. Африкийн зэвсэгт босогчид шиг өөрөө өөртөө цол өгчихөөд эргүүтээд явсан. Дэслэгч байхдаа цалингаа голж Армиа бас хаяад л явсан урвагч ш дээ.
Тогтохсүрэн ард олон, нийгмийн зоритыг манай намынх гэж өмчлөх хэрэггүй. Шурага ёс тогтоож байялгийг нийт монголчууддаа хүртээмжтэй тэгш хувиарлах нь Монгол улсын, Монголчуудын зорилт мөн. Хэрэгжүүлэх ажлыг Оюунэрдэнэ хариуцаж хийнэ гэж ойлгох ёстой. Коммунист Тогтохсүрээн гэж...
хүрэлсүхийн хүүхэлдэй
жонхуугийн тмс ийн хажууд л дээд боловсрол юм даа 1 нь 3 нөгөө нь 4 анги төгссөн 2 бөхийн онигоо шиг юм даа зайлуул
энэ цэрэг хурандаа гэж юу байсан юм бэ худлаа шаалтуур ярьсан үг нь холион бантан өөрийнхөө огцрох оо таа гүй мэдээлэл хүргэх гэж байгаа даа харамсаж байна гэх шиг Монгол Улсын Ерөнхий сайд ёс зүйн хариуцлага хүлээх ёстой гэж бодож байна гэснээ Өчигдөр ард түмэн маань цуглаж, жагсаал цуглаан хийсэн Би үүнийг маш зүйтэй зүйл гэж ойлгож байна. Миний итгэж, найдаж, хамтарч ажилласан Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмнийг үймээн самуунд турхирч, улстөржүүлж, санхүүжүүлсэн. энэ хүн ер нь юу ярьсанаа өөрөө ойлгосон болов уу цэргийн дээдийг дээр үед сургууль олдоогүй нь ордог байсан жонхуугийн тмс ийн х