Байнгын хороогоор Ерөнхий сайдыг томилох тухай хэлэлцэнэ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 01 сарын 25

Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр (2021.01.25) 14:00 цагаас хуралдаж, Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэнэ.

Дараа нь 15.00 цагаас УИХ-ын нэгдсэн хуралдаантай.

МАН-ын Бага хурлын 2021 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн IX хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн, Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн гишүүн Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн. Улмаар УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан нар өнгөрсөн баасан гаригт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижирт Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх тухай албан бичгийг гардуулсан билээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хуулийн дагуу шинэ Ерөнхий сайдын нэрийг өнөөдөр УИХ-д оруулахаар болжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top