Үерийн ус зайлуулах хоолойгүйгээс их хэмжээний тогтоол ус хуралдаад байна

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 22


 

Өчигдөр 15.00 цагаас эхлэн орсон бороонд нийслэлийн хэмжээнд 20 хашаа, байшин, гэр усанд автжээ.  Бороо энэ байдлаараа цаашид үргэлжлэн орвол байдал дордохыг ОБЕГ-аас нийт иргэдэд анхааруулж байна. Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээлж буйгаар энэ сарыг дуустал өдөртөө тvр зуурын усархаг, дуу цахилгаантай бороотой байх тул ард иргэдийг vер усны аюулаас сэргийлж, анхааралтай байхыг холбогдох албадаас анхааруулж байна. Үүний зэрэгцээ  борооны улмаас нийслэл хотын хотгор газар байрлалтай зам талбай усанд автлаа. Хатуу хучилттай зам барихдаа үерийн ус зайлуулах хоолойг хамт хийх ёстой боловч сүүлийн үед шинээр тавьж байгаа засмал замууд үерийн ус зайлуулах хоолой байхгүй. Тиймээс борооны ус зам даган үерлэж улмаар хотгор газар их хэмжээний тогтоол ус хуралдаад байна.

 

Б.Эрдэнэ.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top