КОВИД 19 I Хятадад хоногт 139 тохиолдол бүртгэгдлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 26

Хятад улсад хоногт 139 хүн коронавирусний халдвараар өвчилсөн нь батлагджээ.

БНХАУ-ын Эрүүл мэндийн улсын хорооноос мэдээлснээр тус улсад шинж тэмдэггүй халдварын тоо 956 болсон байна.

Коронавирусний эсрэг вакцины талаар шинэ мэдээлэл хүргэхэд, Оксфордын их сургуулийн эрдэмтэд коронавирусний шинэ омгуудын эсрэг үйлчлэх вакцин гаргаж авахаар ажиллаж байгаа аж. Тус сургуулийн мэдээлснээр Их Британид хэрэглэгдэж буй вакцин бүтээсэн эрдэмтдийн баг шаардлагатай тохиолдолд 48 цагийн дотор технологийн тохируулга хийж, вакцины шинэ хувилбарыг гаргаж авах боломжтой эсэхийг судалж байгаа гэнэ.

Судалгааны урьдчилсан дүнгээс харахад коронавирусний шинэ омгууд нь эсрэг бие үүссэн хүмүүсийг ч халдварлуулах чадвартай аж.

 

 

Top