Гурван С-гийн дүрэм халдвараас ХАМГААЛНА

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 26

Цар тахлын үед ажиллаж, гадуур гарч байгаа хүмүүс, аж ахуйн нэгжүүдэд Япон улсад хэрэгжүүлж буй гурван С-гийн дүрмийг баримтлахыг сануулъя.

Коронавирусний халдвараас хамгаалах гурван С-гийн дүрэм нь маш үр дүнтэйг ДЭМБ хэлдэг. Эдгээр нь, Олон хүн бөөгнөрсөн газраар явахгүй байх, Бүгчим орчинд байхаас татгалзах, Зай барих юм. Дэлгүүр, худалдааны төвөөр үйлчлүүлэхдээ аль болох хурдан худалдан авалтаа хийгээд гарах, агааржуулалт муутай газраар орохгүй байх хэрэгтэй юм.

Түүнчлэн ДЭМБ-аас коронавирусний халдвараас хамгаалах хамгийн энгийн бөгөөд хямд төсөр арга нь амны хаалт гэдгийг баталдаг. Амны хаалт нь халдвараас 98 хувь хамгаална. Амны хаалтыг дотоод болон гадаад орчинд хоёуланд нь зүүх зайлшгүй шаардлагатай аж.

Мөн гэр, албан тасалгаандаа өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийж, хоёр цаг тутамд цонхоо онгойлгон агаар сэлгээрэй. Бүгчим орчинд 15 минутаас илүү хугацаанд байж болохгүй юм.

 

 

 

Top