Колумбын Батлан хамгаалахын сайд “COVID-19”-өөр нас баржээ

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 27

Колумбын Батлан хамгаалахын сайд Карлос Холмс Трухильо “COVID-19”-ийн халдвараар 69 насандаа нас баржээ. Тус улсын Ерөнхийлөгч Иван Дуке “Карлос Трухильог нас барсан явдалд гүнээ эмгэнэн гашуудаж байна” гэж мэдэгдэв.

Батлан хамгаалахын сайд энэ сарын 12-нд коронавирусний шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарчээ. Түүний биеийн байдал хүндэрч, Богота хотын Цэргийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт нас барсан байна.

Карлос Холмс Трухильо нь 2022 онд Колумбын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдээд байсан юм.

 

Top