Монголын төр авьяаслаг дуучныхаа урмыг хугалжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 22

Аливаа улс урлаг спортоороо дэлхийд танигддаг нь бичигдээгүй хууль гэдгийг мэдэхгүй хүн үгүй биз. Тэр ч утгаараа төр засгийн зүгээс спорт урлагийн салбараас дэлхийд түрүүлбэл 20 сая төгрөг өгнө гэж тогтоол гаргажээ. У.Далантай дэлхийн дуулаачдын уралдаанд түрүүлж цом аваад ирэхэд нь  амласан шагналаа өгөөгүй аж. Тэгсэн атлаа спортынхонд  амласан ёсоор 20 сая төгрөг өгсөнд  дуучин маань ихэд гомдсон төдийгүй түүний мэргэжил нэгт уран бүтээлчдийн урам ихэд хугарсан гэдэг. Шагналынхаа мөнгийг авна гээд баярласан гавъяат маань хамт тэмцээнд оролцсон нөхдүүдтэйгээ ОХУ-д баяраа тэмдэглэж зад наргичихаад иртэл шагналын мөнгө ирээгүйгээр барахгүй хойд хөршид доргисон мөнгө нь нэхэгдээд нэг хэсэгтээ л сандарсан гэнэ. Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэдэг дээ. Өгөхгүй байсан юм бол юунд амласан юм бэ. Амласан юм бол шагналын 20 сая төгрөгийг нь  өгөөч  ээ төрийн өндөрлөгүүд ээ.

Б.Эрдэнэ.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top