Ц.Мөнхцэцэг: Ерөнхийлөгчийн хориг Үндсэн хууль зөрчсөн

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 01 сарын 28

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /шинэчилсэн найруулга/ гэсэн гурван хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ..

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж байгаа юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй байх Үндсэн хуулийн үндэслэл бий хэмээн байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр "Шүүхийн тухай хуулинд хэсэгчлэн хориг тавьсан Ерөнхийлөгчийн хоригийн 77 дугаар зүйлд байр сууриа хэлье.

Шүүхийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-77.11 дэх хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийг УИХ-аар томилох, ШЕЗ болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч биш гишүүн нь эрх зүйч байж болохгүй хэмээн хориг тавьсныг хүлээж авахгүй байх Үндсэн хуулийн үндэслэл байна.

2019.11.14-ний нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн 49.5-д “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно. Тэдгээр нь дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллах бөгөөд Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно...” гэж заасан. Энэ нь ШЕЗ-ын гишүүдийн тав нь шүүгч, тав нь шүүгч биш байх утгыг илэрхийлж байгаа юм. 

 Шүүхийн тухай хуулинд бүх шатны шүүхийн томилгоонууд дахь тодорхой субьектийн нөлөөлөл, улс төрийн болон бусад ашиг сонирхлыг арилгах, шүүхийг мерит зарчмаар томилон бүрдүүлж хараат бус, хариуцлагатай шүүх тогтолцоог бий болгохоор өөрчлөлтүүд хийсэн. Ингэхдээ шүүх тогтолцооны гол институт болох Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хороог улс төрөөс хараат бус, мэргэжлийн байх зарчмаар сонгон бүрдүүлэхээр зааж өгсөн. 

Харин өнөөг хүртэл явж ирсэн шүүхийн томилгоо үүнээс эсрэг байсан. ШЕЗ одоогоор 5 гишүүнтэй бөгөөд эдгээр таван гишүүнийг бүгдийг нь, мөн даргыг нь Ерөнхийлөгч томилдог, энэ процесс нь маш хаалттай, олон нийтийн болон хуульчдын оролцоо, хяналтгүй явагдаж ирсэн. Ингээд Ерөнхийлөгч өөрийн томилсон ШЕЗ-ийн дарга, гишүүний санал болгосон хүнийг шүүгчээр томилдог одоогийн тогтолцоо нь түүний зүгээс шүүхэд зүй бусаар нөлөөлөх эрсдэл үүсгэж ирсэн. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгч Монголын бүх шүүгчийг, ерөнхий шүүгчдийг, ШЕЗ-ийн гишүүдийг, Шүүхийн ёс зүйн хорооны бүх гишүүнийг 100 хувь ганцаараа томилж байгаа. Ингэж нэг субьектэд хэт төвлөрсөн эрх мэдэл нь Шударга бусын хонгилыг үүсгэлээ гэдэг шүүмжлэлийг бий болгосон. Үүнийг засаж залруулах нь Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон түүний дагуу сая батлагдсан Шүүхийн тухай хуулийн нэг гол зорилт байсан юм. 

Ерөнхийлөгч өөрийн томилсон ШЕЗ-ийн дарга, гишүүний санал болгосон хүнийг шүүгчээр томилдог одоогийн тогтолцоо нь түүний зүгээс шүүхэд зүй бусаар нөлөөлөх эрсдэл үүсгэж ирсэн.

Тийм учраас шүүгчийг шилж олох, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах чухал чиг үүрэгтэй Шүүхийн ерөнхий зөвлөлийг олон улсын жишгээр мэдлэг, чадвар, хандлага, ёс зүй, туршлагад үндэслэн сонгон шалгаруулалтаар бүрдүүлэхээр заасан билээ.

Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн 5-ыг шүүгчид дотроосоо буюу нийт шүүгчдийн хуралдаанаас нууц санал хураалтаар томилогдоно. Шүүхийн сахилгын хорооны гишүүдийн дөрвийг мөн өөрсдөө нууц санал хураалтаар сонгоно. Энд Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар оролцохгүй. Энэ бол шүүгчдийг шүүх эрх мэдлийнхээ дархлаа байгаасай гэсэн үүрэг хариуцлагыг өндөрсгөж өгсөн хэрэг.

49.5-д “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно. Тэдгээр нь дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллах бөгөөд Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно...” гэж заасан

Харин ШЕЗ-ийн шүүгч бус гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр УИХ томилохоор Шүүхийн тухай хуульд зааж өгсөн нь олон улсын жишиг юм. Ер нь парламентын засаглалтай улсад ШЕЗ гэх мэтийн томилгооны асуудлыг тэнцвэртэй шийдэхийн тулд ерөнхийлөгчид бүрэн эрх нэмж өгөх замаар бус, харин парламентаас томилдог практиктай" гэсэн юм. 

Мөн Ерөнхийлөгчийн хоригийг оруулж ирсэн ажлын хэсгээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 4 дэх заалтад  “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно” гэж, 49.5-д  “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно” гэж заасан заалтуудыг зөрчиж яагаад ийм хориг тавьсан бэ" гэх асуултыг тавив.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мундаг шүү(202.126.90.67) 2021 оны 01 сарын 29

Яг л голыг нь олж хэллээ. Ийм л байх хэрэгтэй төрийн түшээ хүн. Итгэж дэмжиж байгаа шүү.

0  |  0
Зас(202.179.26.3) 2021 оны 01 сарын 29

УИХ,Засгийн газрын гишүүдийн ихэнх нь гэмт хэрэгтнүүд. Тэд байнга үндсэн хужль бусад дагалдах хууль зөрчиж байдаг. Ийм юмнуудаар удирдуулсан Монгол улс мөхлийн ирмэг дээр ирлээ. Одоо яах вэ ? Цогтой дайчин хувьсгал хийх шаардлага үүсчээ.

0  |  0
Зочин (66.181.185.31) 2021 оны 01 сарын 28

Ийм хумуус тёр барилцаж байхад монгол яаж шударга хегжил гэж ярихав дээ

0  |  0
ГАНАА(103.229.120.159) 2021 оны 01 сарын 28

mal avgai

0  |  0
100(202.9.46.251) 2021 оны 01 сарын 28

nuujgai

0  |  0
Баатаржав(202.9.40.224) 2021 оны 01 сарын 29

лаларын авгай чалхихаа боль. дуу чинь муухай байна

1  |  0
ЗОЧИН(43.242.243.99) 2021 оны 01 сарын 28

ҮНДСЭН ХУУЛИА ҮНДСЭН ХУУЛИЙГ ЗӨРЧИЖ ӨӨРЧИЛЖЭЭ.

0  |  0
Зочин(202.21.104.20) 2021 оны 01 сарын 28

Зөвөө зөв, Ерөнхийлөгчийн хоригийг авч болохгүй шүү

0  |  0
Top