Хуулиа мэддэггүй хуульчид УИХ-ын дарга хатуу "банга" хүртээв

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 01 сарын 29

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд гурван ч хуулийн төсөлд хэсэгчилж хориг тавьсан. Өнгөрсөн даваа /2021.01.25/ гарагт эрх баригч намын гишүүд Ерөнхийлөгч Х.Баттулгын тавьсан гурван хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзсэн байдаг. Гэвч УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хоёр хоригийг нь хүлээж авахаас татгалзсан бол үлдсэн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд хэсэгчилж тавьсан хоригийн зарим зүйл, заалтыг нь хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн юм.  

Тодруулбал, УИХ-ын чуулганы өчигдрийн /2021.01.28/ нэгдсэн хуралдаанаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд хэсэгчилж тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв. Харин энэ үеэр төрийн тэргүүний тавьсан хоригтой холбогдуулж гишүүдийн асуултад Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хуулийн асуудал хариуцсан зөвлөлийн гишүүн А.Эрдэнэцогт хариулт өгсөн байдаг.

Гэвч хуульч А.Эрдэнэцогт хуулиа мэдэхгүй, гишүүдийн асуултад хариулахдаа Үндсэн хууль зөрчсөнд УИХ-ын дарга Г.Занданшатар ихэд бухимдлаа.  

УИХ-ын дарга Г.Занданшатар "Энэ А.Эрдэнэцогт гуай, та Үндсэн хууль унш. Хуульч хүн байж ямар хариуцлагагүй зүйл ярьж байна аа. Үндсэн хуулийн 59.1-ийг унш даа. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө болон төрийн өөрөө удирдах ёсыг хослуулан хэрэгжүүлнэ гэж заасан байдаг. Төрийн өөрөө удирдлага гэхээр нэг талыг нь хэлж байна. Нутгийн өөрөө, төрийн өөрөө гэдэг нь онол, эрхзүйн хувьд нэг ойлголт. Үндсэн хуулийн 59.2-ыг уншаад үз. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чиг үүрэг гэж байгаа биз. Та орон нутгийн өөрөө удирдах чиг үүргийг худлаа тодорхойллоо гэж ярьж байна. Энэ чинь Үндсэн хууль зөрчсөн зүйл ярьж байна, та. Ингэж ярьж байж яаж хоригыг ул үндэстэй хамгаалж чадах юм. Үндсэн хуулиа уншаагүй байж" хэмээн шүүмжлэв. 

Учир нь, хуульч А.Эрдэнэцогт Ерөнхийлөгчийн хоригийг хамгаалж, гишүүдийн асуултад хариулахдаа шинэ Үндсэн хууль зөрчсөн тайлбарыг хэлсэн юм. Үүнд нь, УИХ-ын дарга болон зарим гишүүн шүүмжлэлтэй хандаж, үзэл бодлоо илэрхийлсэн байдаг. "Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино" гэх үг бий. Ерөнхийлөгчид хуулиа мэддэггүй, шинэ Үндсэн хуультайгаа танилцаагүй хүн "зөвлөж" байна. УИХ-ын даргын хуульч А.Эрдэнэцогтод хандсан "зэмлэл" хуулийн салбарыг хэр байгааг харуулж байна. Шинэ Үндсэн хуулиа унш, хуульчид аа. 

Сануулахад, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн даваа /2021.01.25/ гарагт тус хуулийн төсөлд хэсэгчилж хориг тавьсан. Өөрөөр хэлбэл, тус хууль болон дагалдаж батлагдсан зарим хуульд Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэдгийг баталгаажуулсан Үндсэн хуулийн суурь, зарчим, үзэл санаа, зохицуулалтын хүрээнд нэгэнт бий болж, тогтсон “засаг төр”-ийн тогтолцоог “нам төр”-ийн тогтолцоонд буцаан шилжүүлэх, захиргаадалтын дэглэмийг сэргээн тогтоох ноцтой үр дагавар бүхий зохицуулалт туссан гэж Ерөнхийлөгч Х.Баттулга үзсэн байдаг. Энэ үндсэн дээр Монгол Улсын Ерөнхийлөгч хуулиар хүлээсэн бүрэн эрхийнхээ хүрээнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 27 зүйл, заалт, уг хуулийг дагалдаж батлагдсан Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 зүйл, заалт, нийт 29 зүйл, заалтад хэсэгчлэн хориг тавьсан билээ. Харин УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслийн зарим зүйл заалтыг нь хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн байдаг. 

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
HH(192.82.74.63) 2021 оны 01 сарын 31

ЯН ЮУ ГЭСЭН ЮМ ?

0  |  0
Bi (202.126.88.145) 2021 оны 02 сарын 01

Muis-iin bagsh shde.mundag daa

1  |  1
Bi (202.126.88.145) 2021 оны 02 сарын 01

Muis-iin bagsh shde.mundag daa

0  |  1
Zochin(64.119.19.133) 2021 оны 01 сарын 31

Erdenetsogtoo Ikh zasag tugssun biz dee.Ikh surguulid Iim buteegdhuun bh ugui.

0  |  0
Ц.Товуусүрэн(103.26.194.112) 2021 оны 01 сарын 31

Сэтгүүлч ”төрийн өөрөө удирдах ёс” УИХ-ын дарга хэлээгүй байхад юу бичээд байна вэ? Ийм юм байдаггүйг мэддэггүй юм уу.\n\n

0  |  0
Huulich(64.119.24.177) 2021 оны 01 сарын 31

Huulich nart huuli zaana? Bitgii hutsaad baigaarai. Bolowsrol muutai ch gh shg. Zahirgaanii salbar erh zuin baridag gol eh surwaljuudiin author hun shu. Muisiin urdaa baridag bagsh nariin neg. Ih hurliin darga, gishuud gd surdeed hariu nyatsaalt hiisengui. Ene hediin bagshdaa huuli tailbarlana gj yu bsin

0  |  0
mindaa(106.3.193.212) 2021 оны 01 сарын 31

ardchilal bayartai, kommunism PRIVET.mash tom uhrakt hiisen MANAN.

0  |  0
Готовсамбуу(202.126.89.40) 2021 оны 01 сарын 31

Манай Ээрка ална ална ха ха

1  |  0
Зочин(103.26.195.242) 2021 оны 01 сарын 31

Золиг гэж олигтойхон зөвлөх аваач

1  |  0
иргэн(202.9.46.26) 2021 оны 02 сарын 01

Үндсэн хуулийн суурь, зарчим, үзэл санаа, зохицуулалтын хүрээнд нэгэнт бий болж, тогтсон “засаг төр”-ийн тогтолцоог “нам төр”-ийн тогтолцоонд буцаан шилжүүлэх, захиргаадалтын дэглэмийг сэргээн тогтоох ноцтой үр дагавар бүхий зохицуулалт туссан гэж Ерөнхийлөгч Х.Баттулга үзсэн байдаг. Энэ үнэн ш дээ, ман хаа сайгүй л ийм юм хийж байгаа, төр ямар данхар болж байгааг харж байгаа биз?

0  |  2
Бат(202.9.47.28) 2021 оны 01 сарын 30

Зах зээлийн энэ тогтолцоог олигаркууд хэвийн явуулахгүйгээ харууллаа одоо параламентаа 2 танхимтай болгож төрд ард түмний хяналт хэрэгтэй байна

0  |  0
Баатаржав(202.9.40.202) 2021 оны 01 сарын 30

Энэ түг таг гэсэн нөхөр хэний талд байгаа бол. Оюу толгойн талаар лав дуугарахгүй хүн байна. цаанаа учиртай биз

1  |  0
Иргэн(103.57.94.173) 2021 оны 01 сарын 29

Та үндсэн хуулийн цэц дээр болох онолын маргаанд эрх зүн мэргэжилгүй Сандаг Очир гэх хөлдүү гавлыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж нам тавиулаа биздээ тэнэг минь

0  |  0
Иргэн(192.82.76.90) 2021 оны 01 сарын 31

Боловсрол муутай хүмүүст мэдлэггүй хуульч ”зөвлөхөөр” юу болох вэ энэ чинь. Төр ч дээгүүрээ бүр баларч байгаа юм байна днн

4  |  1
зочин(103.212.116.117) 2021 оны 01 сарын 29

шүүгч нар хууль харахгүй хэзээч дүгнэлт гаргахгүй дээ харин ерөнхийлөгчийн хуульч мэдэн будилсан биз дээ чааваас

0  |  0
Зочин(122.201.24.51) 2021 оны 02 сарын 01

Тэгэхээр шүүх иргэдийг хэрхэн шүүдэг юм бэ

2  |  0
Top