Геронтологийн үндэсний төвөөс “Настанд үзүүлэх эрүүл мэндийн тусламжийг олон нийтийн оролцоонд түшиглэн өргөжүүлэх нь” цахим уулзалт хэлэлцүүлгийг 2021 оны нэгдүгээр сарын 28-ний өдөр Эрүүл мэндийн яам, Эрүүл мэнд хөгжлийн төв, Монголын ахмадын холбоо, Нийслэлийн ахмадын хороо, аймаг нийслэлийн Эрүүл мэндийн газар, ахмадын байгууллагуудын удирдлага настны асуудал хариуцсан мэргэжилтэн, настны эмч нарыг оролцуулан цахим хэлбэрээр 100 гаруй оролцогч нарыг хамруулан зохион байгууллаа.
Цахим уулзалт хэлэлцүүлгийг Геронтологийн үндэсний төвийн ерөнхий захирал Р.Хишигжаргал нээж, Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлого хэрэгжилт, зохицуулалтын газрын Лавлагаа шатлалын тусламжийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн М.Номингэрэл ЭМЯ-наас “Настны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого чиглэл”-ийн талаар, төвийн ерөнхий захирал “Настны эмч мэргэжилтний хангалт цаашдын хэрэгцээ”, Стратеги төлөвлөлтийн албаны дарга М.Энхбаяр “Настны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдаж байгаа болон шийдвэрлэх асуудал”, эрдэм шинжилгээ судалгааны албаны мэргэжилтэн Т.Дулмаа настанд чиглэсэн нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг олон нийтийн оролцоонд түшиглэн өргөжүүлэх нь”, Эмнэлгийн тусламж үйлчилгээний албан дарга Ч.Одгэрэл “Коронавируст халдварын цар тахлын үед настан эрүүл мэндийг хянаж үнэлэх зөвлөмж” мэдээллүүдийг хийлээ.
Цахим уулзалт хэлэлцүүлгийн үеэр Эрүүл мэндийн яамны мэргэжилтэн М.Номингэрлээс дэвшүүлсэн Ахмадын дэд зөвлөл байгуулах саналыг 100 хувь дэмжиж,аймаг нийслэлийн настны эмч, настны асуудал хариуцсан мэргэжилтнүүд, ахмадын хорооны дарга нараас лавлагаа төвөөс настанд аюулгүй ээлтэй тусламж үйлчилгээ үзүүлэх, настны хэрэгцээнд нийцсэн стандарт заавруудыг боловсруулж гаргах, мэргэшсэн эмч мэргэжилтэнг богино хугацаанд бэлтгэдэг болох, мэргэжлийн индекст уламлалт анагаах ухааны эмч мэргэжилтэнг оруулах, ахмадын хуульд заасан сум тосгоны эрүүл мэндийн төв нь ахмад настанд зориулсан сургалт мэдээлэл зөвлөгөө өгөх үйл ажиллагаа, хэвтрийн болон хөгжлийн бэрхшээлтэй настнуудад үзүүлэх гэрийн тусламж үйлчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлнэ гэсэн заалтуудыг цаашид хэрэгжүүлж хэвшүүлэх шаардлага байгаа зэрэг саналуудыг дэвшүүллээ.
Цахим уулзалт хэлэлцүүлэгт оролцогчдод төвийн эмч мэргэжилтнүүдээс бэлтгэн гаргасан эрүүл мэндийн мэдээлэл сурталчилгааны материалуудаас багц болгон хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Мөн төвийн мэргэжилтнүүдээс настанд зориулсан мэдээлэл сурталчилгааг өргөжүүлж сургагч багш бэлтгэх сургалтыг цахимаар зохион байгуулах улмаар орон нутагт настнуудад түгээн дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулж эргэх холбоог сайжруулж ажиллахаар санал нэгдлээ.
Уулзалт хэлэлцүүлгийн төгсгөлд оролцогч нар аймаг нийслэлийн хэмжээнд настны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлаар асуулт хариулт санал хэлэлцүүлж уулзалтын үйл ажиллагаа өндөрлөлөө.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам
Сэтгэгдэл ( 0 )