Zindaa.mn сайт яруу найргийн буландаа бид мөнгөн үеийнхний уран бүтээлээс сорчлон нийтэлж байгаа билээ.
Найрагч шүлгийн уянгын цэнхэр давалгаа мөнхөд ундран долгилж, бадран өрнөх болтугай!
Миний алдаа эндэл эр хүнээс үүдэлтэй ч би тэдний талаар их тэнгэрлэг бодолтой
Ж.Батцэцэг
Алтанхан навчны чинь
Алтанхан навчны чинь шаргианд
Алиахан үгсийн чинь амтанд
Залуу насны дурлалаар
Замгуй газраар туучжээ
Торгон цамцны энгэр
Алдуурсан сэтгэл шиг ярагдаж
Тоолсон олон одоо
Арван хуруундаа багтаасангүй
Бөлзөг, ээмэг зүүж
Бүсгүй хүний тоонд орно
Түрүүлж хайраа илчлэхгүй
Торгон ичиглэл бүрдэнэ
Хормойгоо хийсгэн алхахдаа
Хувь заяагаа мартана
Хаврын бүлээн нар шиг
Хайраа мөнхөд нуун
*********
Цэцгийн сар ойртож
Зөгийн жаргал ирж дээ
Хур бороо танхайран асгарч
Хувь заяа найрсаг болно доо
Гадаа байхад гэрийн хэрэггүй мэт
Ганц нэг бороо дусахад нулимсны хэрэггүй мэт
Гол ус урсаад байхад өвлийн хэрэггүй мэт
Гуниг хөнгөн оршиход танихрал хэрэггүй мэт...
Гэзгээ дураар асгаж
Гэмт нүдний хор гаргамаар...
Гэсгээл мэт тэднийг огтоос тоолгүй
Гэрэлтэй зoг рүү явж одмоор...
Надаас өмнө
Надаас өмнө мандсаар л байсан саран
Дүүрч хичнээн гэрэлтэвч
Дугаргаас цааш хэтрэхгүй юм
Надаас өмнө цэцэглэсээр л байсан модод
Мөчиртөө халуурхан тийрэвч
Намрын улирлыг үзэхгүй юм
Сарны тухай
Моддын навчис нь
Асгарсаар атал
Унасаар байтал
Үнсүүлж дурлуулж
Үнгүүлж таалуулан
Богино амьдралаа туулан
Болсон боргоцой шиг хаягдана
Надаас өмнө сайхан хүүхэн заяаж
Надаас өмнө дурлуулсаар л, хайрлуулсаар байлаа
Мэлмэрэн гийх энэ сарны адил
Мэнд амар үлдсэн нь хаана
Надаас хойш сайхан залуу заяаж
Надаас хойш сайхан хүүхэн хайрлавч
Эргэж дүүрэх энэ сарны явдал адил
Энэ биеийг минь хайрлаж чадах нь хаана
*****************
Хонгор минь
Хорьхон мөнгөний үнэтэй дурлал минь
Шалан дээгүүр шидэж орхих шиг
Цангинан өнхөрсөөр чимээ алдарлаа
Гар дээрээ дээш нь шидэж
Гайхуулж би хичнээн тоглолоо
Чихэнд минь хоногшиж үлдэхээргүй
Тиймхэн чимээтэй байв шүү
Гэнэгүйхнээр эрхэлж
Гэзгээ би хамгаас түрүү үнэртүүлж
Үнэн сэтгэлээсээ хандсан минь
Үлээж орхисон хөөс байжээ
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )