Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Миромонович Мирзиёев энэ сарын 27-нд болсон Засгийн газрын цахим хуралдааны үеэр Ерөнхий прокурор Нигматилла Юлдашевт Узбекистан дахь авлигын шалтгааныг муж, хот, дүүрэг тус бүрээр нь тодруулан гаргах үүрэг өглөө.
Шавкат Мирзиёев “Нэг сарын дараа Авлигын эсрэг үндэсний зөвлөлийн хурлыг зарлан хуралдуулна. Тэр хурал дээр Нигматилла Юлдашев дүүрэг бүрээр яагаад авлига гарч байгаа шалтгааныг гаргасан байх ёстой. Манай улсад салбар болгонд улсын мөнгийг хулгайлж байна. Арай хэтэрлээ. 36 сая ард түмнээ аятайхан амьдруулах хэрэгтэй байна. Гэтэл сургууль, цэцэрлэг барихдаа ч хулгайлна, авлига өгч, авалцана. Би Ерөнхий прокурорт авлигатай холбоотой бүх хүний нэрийн жагсаалтыг гаргахыг үүрэг болгож байна. Тэднийг авч хэлэлцэх болно. Авлига байхгүй байсан бол бид эрчим хүчний асуудлаа аль эрт шийдчихсэн байх байсан” гэж ярьжээ.
Сэтгэгдэл ( 1 )
ХАРИН МОНГОЛД АВЛИГЫН ЭСРЭГ ТЭМЦЛИЙГ ХУДАЛ ХЭДЭН ҮГЭЭР НАМ ЦОХИНО