Г.Занданшатарын ПАРЛАМЕНТ хоёр нас хүрлээ

Б.Төрбат | Zindaa.mn
2021 оны 02 сарын 01

Нэгэн цагт эрх баригч намын "гал тогоо"-г барьж явсан Г.Занданшатар УИХ-ын даргаар ажиллаад хоёр жил болж байна. Хоёр жилийн өмнөх энэ өдөр УИХ-ын дарга М.Энхболд ажлаа өгч, түүний орыг Г.Занданшатар залгамжилж байлаа.

Тэгвэл Г.Занданшатарыг УИХ-ын даргаар ажилласан өнгөрсөн хоёр жилийн хугацаанд парламент олон чухал хуулийг баталж, тэр хэрээр улс төрд олон чухал үйл явдал өрнөжээ. Гэхдээ тэр бүхнийг нуршилгүйгээр Г.Занданшатарын парламентад тулгарсан том сорилт, түүхэнд тэмдэглэж үлдсэн чухал үйл явдлыг онцолж байна. 

-ТЭР АЛХ ЦОХИЖ, ҮНДСЭН ХУУЛИЙГ ӨӨРЧИЛЛӨӨ-

Энэ бол түүхэн үйл явдал яах аргагүй мөн билээ. УИХ-ын дарга Г.Занданшатар парламентын индрээс алх цохиж, шинэ Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталсан нь түүхэнд тэмдэглэгдэж үлдэв. Түүний даргалсан УИХ сүүлийн 20 гаруй жил яригдсан, хэд, хэдэн парламент дамжин хэлэлцэгдсэн шинэ Үндсэн хуульд "гар хүрч", өөрчлөн баталж чадсан. Үндсэн хуулийн өөрчлөлтийг гурван жилийн турш хэлэлцэж, УИХ-д өргөн барьснаас хойш тасралтгүй таван сар хэлэлцэж, баталсан байдаг. Энэ хугацаанд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын чуулган, байнгын хороодоор 36 удаа 105.9 цаг хэлэлцсэн гэх судалгаа гарчээ. Түүнчлэн шинэ Үндсэн хуулийн төслийн танилцуулга, хэлэлцүүлгийг 21 аймаг, есөн дүүрэгт зохион байгуулж, иргэдээс 306.0 мянган санал ирсэн байдаг. 


-ЦАР ТАХЛЫН ЭСРЭГ ХУУЛИЙГ БАТЛАВ-

Дэлхий нийтийг хамраад байгаа цар тахал Г.Занданшатарыг УИХ-ын даргаар ажиллаж байх хугацаанд дэгдсэн нь парламентыг тэргүүлж байгаа түүний хувьд бас нэгэн сорилт байсан гэхэд болно. Монгол Улсад зөөвөрлөгдөж ирсэн халдварын анхны тохиолдлоос хойш өнгөрсөн оны арваннэгдүгээр сард дотоодын халдвар бүртгэгдсэн юм. Гэвч түүнээс өмнө төр, засгийнхан Цар тахлын эсрэг хуулийн төслийг боловсруулж, УИХ-ын дарга Г.Занданшатарын удирдсан парламент тэрхүү хуулийн төслийг нь хэлэлцэн баталсан байдаг. 

Тухайн үед УИХ-ын дарга Г.Занданшатарын тэргүүлсэн парламент төсөвт тодотгол хийх эрхийг Засгийн газар шилжүүлж, Цар тахлын эсрэг хуулийн төслийг боловсруулж, Ажлын хэсгийн ахлагчаар нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг томилсон билээ. Тэрбээр "Тэвчиж болох зардлаа хасаж, зайлшгүй шаардлагатай зардлаа нэмэх эрхийг нь Засгийн газарт өгч байна. Ингэж явах боломжийг бусад улсын туршлагаас үндэслэн гаргаж байна. Ийм хуулийг гаргаж батална. Гэхдээ сар бүр УИХ хяналт тавьж байх болно. Олон нийтийн оролцоотой хяналт шалгалтын Түр хороо хянана. Зургаан сар тутамд хэлэлцэж, цар тахлын эрсдэл алга болсон гэхэд хууль хүчингүй болно. Цар тахлын эсрэг хуулийн төслийг боловсруулж, санал авахаар Засгийн газарт хүргүүлж байна" хэмээн өнгөрсөн оны дөрөвдүгээр сард ярьж байжээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Рхи(192.82.78.99) 2021 оны 02 сарын 01

Энэ нь ерөнхий сайдад овоо зангарагтай баылаа

0  |  0
Top