Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг хуралдуулах тухай саналаа УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр албан бичгээр хүргүүллээ.
АЛБАН БИЧИГТ:
“Миний бие цар тахлын хүнд үед өрх бүрт нэг сая төгрөг олгох, айл өрхүүдээрээ дамжуулан үндэсний үйлдвэрлэл, аж ахуйгаа дэмжих зорилгоор “Коронавируст халдварын цар тахлаас үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн боловч Улсын Их Хурал авч хэлэлцэхгүйгээр 2020 оны намрын ээлжит чуулганаа өндөрлүүллээ.
Мөн стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшдэг, их хэмжээний гадаад валютын орлоготой үндэсний болон гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын мөнгөн гүйлгээ, төлбөр тооцоог Монгол Улсын банкаар гүйцэтгэдэг болгох зорилго бүхий “Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төслийг удаа дараа өргөн мэдүүлж, 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн чуулганаар дэмжүүлсэн боловч тухайн хуулийн төслийг эцэслэн батлах талаар Улсын Их Хурал өнгөрсөн 2 жил 3 сарын хугацаанд ямар ч арга хэмжээ авсангүй.
Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлд авч хэрэгжүүлсэн хорио цээрийн дэглэм, хязгаарлалтаас үүдэн ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт дордож, нийгэм эдийн засгийн байдал эрс хүндэрч байгаа энэ цаг үед Улсын Их Хурал холбогдох хууль, тогтоомжийн төслийг цаг алдалгүй хэлэлцэн шийдвэрлэж, шуурхай ажиллах шаардлагатай юм.
Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нэн даруй зарлан хуралдуулах, ээлжит бус чуулганаар “Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төсөл болон “Коронавируст халдварын цар тахлаас үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг тус тус хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх саналтай байна” гэжээ.
Сэтгэгдэл ( 8 )
тэр их мөнгө улсад байгаа юм уу Ерөнхий сайдаа ийм их мөнгө гаргаад улсаа сүйрүүлэх юм биш биз тэгвэл хариуцлагыг хэн хүлээх вэ зүгээр суугаад мөнгө аваад байхыг хүсэхгүй хүн гэж хаа юм улс чинь улам хүндэрэнэдээ
Хол хорионоос болж огт орлогогуй болсон хумуусээ дэмжих нь зов Харин орх бурт нэг сая гэж буруу Цалингаа бутэн авч байсан торийн албан хаагчид хэвийн ажиллаж байсан талх суу уйлдвэрлэгчид бас хунсний дэлгуурийнхэнд яагаад орх бурт нэг саяыг огно гэж
Huurhiiduu shudgui arslan. Er ni erenhiilegchiin zasagfai deed dood tanhimtai bolnooriin.
Erunhiilegch l bolohgui bol amidarch chadahgui yumu.ta ner devsheed demii bizee ugaasaa huulindaa erhgui gee bizde.ardchilsan namiig taraalaa odoo 1 saya geseer baigaad mongol ulsaa daaj davshgui urund bitgii oruulchaasai
Тэр сая төгрөгөө Орос эхнэртээ аваачиж өг, бөгсийг нь долоож даалгавар авдаг Орос элчин сайдад ч юм уу. Өнгөц юмаар хууртдаг ард түмэн биш болсон, чи толгой угаасаа хүрэхгүй. Сая төгрөг гэнэ шүү, бага доромжлоорой.
их л чухал хуулийн төслийг хэлэлцэхгүй байна гэдэг нь их хурлын даргад ч но
Ерөөсөө ойлгохоо байлаа даа. Ерөнхийлөгч чинь ингэхэд бас мөнгө зарцуулах эрх эдэлдэг юм уу. Сонгуулийн жилд ийм асуудал гарч болох уу. Энэ Батлага нэр дэвших үү тэгвэл мөнгө тараах асуудал ярьж болох уу
Ene jil tsagaan sariig gertee l ysloh bolohoor ter 1. 0 say tugrugiig zaabal taraah hereg baina uu daa erunhiilugch mini.