Эмэгтэй 00-д камер байрлуулсан солонгос эр давж заалджээ

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 09

БНСУ-ын Төрийн албан хаагч А гэгч албан газрынхаа эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөнд нууц камер байрлуулдаг байсан нь тогтоогджээ. А өглөө ажилдаа тун эрт ирдэг байсан тул дарга нар нь ихэд магтдаг байв. Гэвч түүний эрт ирдэг шалтгаан нь ажил амжуулах биш хотын захиргааны байрны нэгдүгээр давхарт байх нийтийн ариун цэврийн өрөөнд камер байрлуулах байжээ.

А өглөө ирж, камераа байрлуулаад, маргааш нь авдаг, бичлэгээ шалгаж үзнэ. Хэн ч түүнийг сэжиглэхгүй байсан тул улам зориг орж, энэ удаад дөрөвдүгээр давхрын 00-д бас камер суурилуулжээ. Гэвч удалгүй хяналтын камерын ачаар тэр баригдсан юм.

Шүүх хурал дээр А “Маш их ганцаарддаг тул ийм ажил хийсэн. Бүх хохирогчийн өмнө сөгдөн сууж, буруугаа хүлээхэд бэлэн” гэж мэдэгдэж байв. Шүүхээс түүнд 2 жилийн хорих ял оноосон ч А бичлэгийг хүмүүст зарж борлуулаагүй тул хэт хүнд ял байна гэж, шүүхэд давж заалдсан байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mgl(61.102.147.37) 2021 оны 02 сарын 11

Iim gaj dontonuudtai Mongol huuhnuud suugaad bga umdaa chaavaasdaa hehe

0  |  0
Zochin(202.126.90.54) 2021 оны 02 сарын 10

Zavaarsiin,baaj,sheej bgaa emegteichuud haraad sejig ni hurdegguim bhda kkk

1  |  0
FBI(66.181.183.129) 2021 оны 02 сарын 10

dotood tagnuulin albani hun yum bishuu haa saigui camer tavidag

1  |  0
Top