-Манайхан 14 төрлийн мэргэжлээр сургалт хийж байна. Ирэх хичээлийн жилээс өнөө үеийн хэрэгцээний дагуу замчдын ангийг шинээр нээж хичээллүүлнэ гэж Хөдөлмөрийн баатар А.Зайтингийи нэрэмжит Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвийн захирал Ш.Махсут ярилаа. Энэ төв мянга гаруй сурагчтай бөгөөд энэ онд 350 орчим элсэгч хүлээн авах юм байна. Дээд сургууль төгсөөд ч ажил олдоогүй зарим залуучууд энэ сургуульд орж давхар мэргэжил эзэмшдэг, төгсөгчдийн дал орчим хувь нь бие дааж ажлын байртай болж байгаа гэнэ. Хичээлийн 50 хувийг дадлага эзэлдэг байснаа одоо 80 хувьд хүргэх, онол дадлагыг цахим технологийг ашиглан явуулах зорилт тавьжээ. Сургуульд Швейцари улсын тэтгэлгээр тохижилт хийж эхэлсэн ч сурагчдыг дотуур байраар хангах асуудал санасны хэмжээнд хүрээгүй, багш нарыг давтан сургаж мэргэжил мэдлэгийг нь дээшлүүлэх асуудал ч тулгарсан байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )