Фото: Ким Чен Ир 80 нас хүрэх байлаа

2021 оны 02 сарын 16

Хойд Солонгосын хоёр дахь удирдагч, анхны удирдагч Ким Ир Сений хүү, одоогийн удирдагч Ким Жон Уны аав Ким Чен Ир 1942 оны хоёрдугаар сарын 16-нд Пэктусан уулын бэлд, партизаны хуаранд төржээ.

Харин Оросын хэвлэлийн мэдээгээр бол тэрээр Юрий Ирсенович Ким бөгөөд 1941 оны хоёрдугаар сард Хабаровскийн ойролцоох Вятское тосгонд төрсөн гэнэ.

Аавыгаа насан эцэс болсны дараа 1994 онд Ким Чен Ир улс орныхоо бүх чухал албан тушаалыг эзэлсэн.

Тэрээр хөршүүдээ цөмийн зэвсгээр сүрдүүлэх хуучтай, навчин тамхи, коньяк дарсанд ухаангүй дуртай хүн байв.

Онгоцоор нисэхээс айдаг тул гадаад, дотоодын айлчлалаа хуягт галт тэргээр хийнэ.

2011 онд Ким Чен Ир нас барж, хүү Ким Жон Ун нь залгамжилсан билээ.

Түүний занданшуулсан шарил Пхеньян хотын бунханд бий.

Энэ жил түүний төрсөн өдрөөр том баяр, наадам зохиохгүй байгаа нь цар тахалтай холбоотой байж мэдэх юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол(202.179.27.171) 2021 оны 02 сарын 17

Муусайн коммунистууд энэ дэлхийгээс тонилж ул мөргүй далд орвол 7 тэрбум хүний сэтгэл амар болох нигууртай.

0  |  0
Top