Сүн улсын Хүйтэн уулын бичиг | 47 дугаар бүлэг

Админ | Zindaa.mn
2021 оны 02 сарын 17

Хятадын дөрвөн их сонгодог зохилын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.

Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.

Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
 

  • Зохиогч: Ши Най Ань
  • Хөрвүүлэгч: Д.Уртнаст
  • Редактор: В.Уянга, Сьү-Шаа

И ЖАН ЧИН ХЭМЭЭХ ХУ САНЬНЯН ГАГЦААР БИЕ ТУЛЖ

ВАН ВЭЙХУ ХЭМЭЭХ БОГИНО ХӨЛТ БАРСЫГ БАРИХСҮН ГҮНМИН ХЭМЭЭХ

СҮН ЖЯН ХОЁР УДАА ЖУ ЗЯЖУАН ХЭМЭЭХ ХОТЫГ БАЙЛДАХ

Өгүүлэх нь, тэндээс Сүн Жян цэргээ хурааж уг хүрээлэн байгуулсан газраа  эргэж  очих  хэмээвээс  ер  гарч  явах  зам  олдохгүй,  шөнө  харанхуй  дээр  бас  Жу  Зяжуаний  дөрвөн  зүгт  газрыг  гуу  ухаж,  дээгүүр  нь  хуурамч юмаар бүтээжүхүй. Үүнийг Сүн Жян үзэж мэдээд зам эрж олдохгүй байтал,  нэг  хүн  их  дуугаар  хойноос  хашхирав.  Тэр  нь  Ши  Сю  тул  Сүн  Жян  өгүүлрүүн:  -  Чи  эдүгээ  ер  үзэгдэхгүй  яахин  явав?  хэмээсэнд  Ши  Сю  өгүүлрүүн:  -  Мунхаг  дүү  энэ  Жу  Зяжуанаас  гарч,  чухам  шулуун  зам  олов.  Энд нэгэн их улиас мод бий. Түүний дэргэд нэг шулуун зам буй. Тэр замаар яваваас  бид  гарч  болмуй  хэмээсэнд  Сүн  Жян  өгүүлрүүн:  -  Тийм  бөгөөс  бид  явсугай  хэмээсэнд  Ши  Сю  бас  өгүүлрүүн:  Энэ  хотод  энэ  шөнө  улаан  дэнлүүний  гэрэл  мандуулах  тэмдэг  гарсан  билээ.  Түүнийг  баахан  мэдэж,  сэмхэн  явах  хэрэгтэй  хэмээв.  Тэр  модны  дэргэд  очиж  цугларан  байтал  гэнэт өмнө нь улаан дэнлүү шатааж тэмдэг гарав. Үүнд баруун зүгээр явъя хэмээтэл  бас  баруун  этгээд  улаан  гал  гэрэл  тосож  хөндөлдөв.  Түүнийг  Хуа  Рүн  үзээд  уур  нь  хүрч,  нум  сумаа  авч  нэг  удаа  харвасанд  тэр  улаан  гэрэл  нь  тасарч  харанхуй  болов.  Үүнд  Сүн  Жян  айх  нь  маш  бэрх  бөгөөд  гагцхүү  “Тэнгэр  өршөөж  амь  аврагтун  хэмээн  залбиран  явж  байтал,  тэр  улаан  дэнлүү  үгүй  болсонд  Жу  Зяжуаний  дөрвөн  зүг  ууланд  бүгсэн  цэрэг  улаан  дэнлүү унтарсанд маш айж цөм зугтан зайлав. Тэндээс Ши Сю зам удирдаж Жу  Зяжуан  хотын  тэр  урхинаас  мултран  гарч,  энэ  ууланд  очиж  хүрээлэн  байгуулж, цэргээ тоолж, жанжнаа бүртгэн үзсүгэй хэмээн явтал өмнөөс Жу Зяжуаний зугтсан цэргээс нэгэн хэсэг цэрэг тохиолдсонд Чинь Минь, Линь Чүн хоёрыг хэдэн цэрэгтэй очиж барьж авчрагтун хэмээсэнд тэдгээр Линь Чүн, Чинь Минь хоёр хэдэн цэрэг аваад тэдгээр цэргийг амьд барих хэмээн хөөж,  ер  олсонгүй  цөмийг  зугтуулж  ирэв.  Энэ  нь  тэр  газрын  уул  ус,  мод  шугуйг үл мэдэх тул яахин тэднийг барьж чадмуй.

Тэндээс  Сүн  Жян,  Хуа  Рүн  хоёрт,  Ян  Сюн  Ши  Сю  хоёр  ийн  зөвлөн  өгүүлрүүн:  -  Эдүгээ  бид  энэ  Жу  Зяжуан  лугаа  шөнө  байлдах  бус.  Бид  хоёрын  санаа  болбоос  энэ  зүүн  хотын  тэргүүлэгч  Ли  Ин  ноён  бид  хоёртой  урьд  танилцаж  Шицянийг  авч,  бид  гурвыг  Лян  Шаньд  илгээх  хэмээн  Жу  Зяжуаний  тэргүүлэгч  Жубяод  нэгэн  удаа  бичиг  илгээсэнд  тэр  уурсаж,  Шицянийг  үл  өгсөнд  Ли  Ин  ахын  уур  хүрч  Шицянийг  хүчээр  авах  хэмээн  цэрэглэн  очиж  байлдаад,  зальхай  Жубяо  Ли  Ингийн  дал  мөрөнд  сумаар  харваж шарх олсон билээ. Тэр нь, энэ гурван хот эртнээс эвтэй тул нэг хамт

Тэндээс  Сүн  Жян,  Хуа  Рүн  хоёрт,  Ян  Сюн  Ши  Сю  хоёр  ийн  зөвлөн  өгүүлрүүн:  -  Эдүгээ  бид  энэ  Жу  Зяжуан  лугаа  шөнө  байлдах  бус.  Бид  хоёрын  санаа  болбоос  энэ  зүүн  хотын  тэргүүлэгч  Ли  Ин  ноён  бид  хоёртой  урьд  танилцаж  Шицянийг  авч,  бид  гурвыг  Лян  Шаньд  илгээх  хэмээн  Жу  Зяжуаний  тэргүүлэгч  Жубяод  нэгэн  удаа  бичиг  илгээсэнд  тэр  уурсаж,  Шицянийг  үл  өгсөнд  Ли  Ин  ахын  уур  хүрч  Шицянийг  хүчээр  авах  хэмээн  цэрэглэн  очиж  байлдаад,  зальхай  Жубяо  Ли  Ингийн  дал  мөрөнд  сумаар  харваж шарх олсон билээ. Тэр нь, энэ гурван хот эртнээс эвтэй тул нэг хамт

цэрэглэж,  Ляншанийг  эвдэх  хэмээв.  Үүнд  Чинь  Минь,  Линь  Чүн  хоёрыг  цэргээ  сайхан  захирч  байгтун  хэмээн  тушаагаад,  “Бид  дөрөв  явж  торго  магнаг,  бэлгийн  хонь,  архи  ногоо  бэлтгэж  тэр  Ли  Инд  очиж  учраад,  эл  бүхнээ хэлвээс тэр эрхгүй бидний санааг дагамуй хэмээсэнд Сүн Жян, Хуа Рүн хоёр даруй зөвшөөрч цэрэг жанжнаа тоолвоос Хуан Синь сайн эр үгүй. Үүнд Сүн Жян, Хуансинийг хэрхсэнийг асууваас, түүний гар доорхи цэрэг: - Жу Зяжуаний өмнө нэг зэгс шугуйгаас хэдэн цэрэг гарч дэгээгээр дэгээдэн аваачив.  Бид  хүч  мөхөс,  хүн  цөөн  тул  аргагүй  алдав  хэмээсэнд  Сүн  Жян  :  -  Энэ  хэргийг  урьд  эс  хэлсэн  нь  буруу  тул  тэдгээр  цэргийг  даруй  албаас  зохимуй  хэмээсэнд  Хуа  Рүн,  Ян  Сюн  нар  хориглож,  даруй  Ли  Ин  ноёнд  очих  хэмээн  дөрвүүл  явав.Удалгүй  Ли  Зяжуан  хотын  дэргэд  ирвээс  хэрэм  дээрээ  олон  цэрэг  жагсааж,  харуул  тавьж  баймуй.  Бас  хэрмийн  үүдэнд  их  ус урсах. Түүний дээр нэгэн модон гүүр барьсныг хураан авч. Үүнд тэдгээр цэргүүд  Сүн  Жян,  Хуа  Рүн,  Ян  Сюн,  Ши  Сю  нарын  ирэхийг  үзээд,  хэрэм  дээрхи цэрэг, хэнгэрэг харанга цохиж угтан байлдахаар завдсанд Сүн Жян их  дуунаар  өгүүлрүүн:  -  Эрхэм  олон  цэрэг  жанжин  бүү  хөдлөгтүн.  Бид  нь  Лян  Шань  Фү  уулын  журам  дагасан  Сүн  Жян  тэргүүтэй  бүгд  дөрвөн  хүн,  хэдэн  зуун  цэрэг  дагуулж  гэм  хор  үгүй.  Гагцхүү  Ли  Инд  учирч  бараалхах  чухал хэрэг буй тул ирэв хэмээсэнд чөтгөрийн нүүрт хэмээх Дүсин цэргийн дарга,  Ян  Сюн,  Ши  Сю  хоёрыг  таньж  даруй  цэргийн  хэнгэрэг  харангыг  дарцаг гаргаж хураагаад, хэрмийн үүдийг нээж, нэг бага онгоц авчирч, тэр дөрвийг  суулгаж  усны  захад  гарсанд,  Сүн  Жян  Дүсингийн  амрыг  эрж  ийн  өгүүлрүүн: - Өчүүхэн бид Лян Шань уулнаас ирэв. Гагцхүү хотын тэргүүлэгч Ли Инд бараалхаж танилцах хэмээн ирэв. Бидэнд ер өчүүхэн төдий гэм хор үгүй. Эрхэм ах дотогш бараалхаж Ли Ин ноёнд уламжлан айлтгаж, өчүүхэн биднийг гийгүүлэн өршөөж, гэгээн царайд учруулж хүслийг хангах ажаамуу хэмээсэнд  Дүсин  дарга  яаран  дотогш  орж  Ли  ноёндоо  энэ  учрыг  хэлсэнд,  Ли Ин өгүүлрүүн: - Дүсин чи эдний санааг яахин мэдмүй. Над лугаа учрах хэмээсэн  нь  үүний  дотор  учир  их  бий.  Түүний  гадна  Лян  Шаньд  урвасан  нь  ер  шударга  сайн  эрс  үгүй.Эдүгээ  сонсвоос  хэдэн  хэсэг  цэрэглэж  манай  гурван хотыг байлдах хэмээн сонссон билээ. Тиймийн тул бид цэрэг жагсааж бэлтгэв.  Эдүгээ  миний  бие  суманд  харвагдсан  бөгөөд  босож  чадахгүй  тул  дараа учиръя. Эдгээр бэлгийн юмыг хүлээн авч чадахгүй хэмээсэнд Дүсин арга барж, нүүр олсонгүй гарч Сүн Жян нарын дэргэд ирэв.

Тэндээс Сүн Жян хариун ёсолж өгүүлрүүн: - Эрхэм мэргэн дүүг зовоов.Бид Ли Интэй учрах болов уу? хэмээсэнд Дүсин өгүүлрүүн: - Манай ноёны та  бүгдэд  айлтгасан  үг  нь:  -  Эдүгээ  би  Жубяод  сумаар  харвагдсан  шарх  хөндөж ер хөдлөх аргагүй байнам. Дараа учирч бараалхъя. Эдүгээ хайрласан бэлгийн  юмыг  хүлээн  хүртэж  чадахгүй,  бүү  муу  санаж  айлдагтун.  хэмээв  хэмээсэнд  Сүн  Жян  өгүүлрүүн:  -  Таны  ноёны  санааг  би  мэдэв.  Гагцхүү  биднийг муу санаж үл учрах дээр харилцан бэлэг барьсан нь аль ч газрын ёс дагаж хүлээн авах билээ. Харин гэдрэг эгүүлж өгсөн нь чухам ёс бусаар үл барам ямар санаа бодож бидэнд ийм үг хэлэв? хэмээсэнд Дүсин өгүүлрүүн: -  Эрхэм  ах  нар  бүү  ийм  тийм  хэмээн  санагтун.  Үүнд  ер  гэм  үгүй.  Гагцхүү  Жу  Зяжуан  болбоос  манай  Ли  Зяжуан,  бас  баруун  Ху  Зяжуан  ийм  гурван  хот нь эртнээс эдүгээ хүртэл эвтэй боловч гагцхүү манай Ли Зяжуан тэдний талд  дэмий  сайнгүй.  Тэр  ч  байтугай  эрт  өдөр  Ян  Сюн,  Ши  Сю  хоёр  ахын  нүүрийг  харж,  Жубяотай  цэрэг  цэрэглэж  байлдах  хэмээн,  харин  суманд  харвагдаж  хор  олсныг  бэлхэнээ  энэ  хоёр  мэдэх  билээ  хэмээсэнд  Сүн  Жян  өгүүлрүүн:  -  Тийм  бөгөөс  баруун  Ху  Зяжуан  хэмээх  хот  эдүгээ  Жу  Зяжуан  лугаа эвтэй буюу? хэмээсэнд “Тэр нь үнэхээр маш найртай. Түүний гадна Ху Зяжуаний Ху Тайгүний ганц охин бий. Түүний цол нь И Жан Чин хэмээмүй. Нэр  нь  Ху  Саньнян  хэмээмүй.  Үүний  чадал  нь  маш  хэцүү.  Гарт  хоёр  хурц  маш  их  сэлэм  барьж  мянган  цэрэг  лугаа  байлдаж  чадмуй.  Жу  Зяжуаний  Жубяогийн   гуравдугаар   хөвгүүнд   эм   болгон   богтолж   өгөхөөр   тогтсон.   Эдүгээ  энэ  гурван  хотын  тэргүүлэгч  Жу  овогт,  Ли  овогт,  Ху  овогт  нар  тэнгэрт хүж барьж тангараг тавьж, үхэх амьдрах боловч нэгэн хамт хэмээн гэрээ бичиг байгуулжухуй. Хэрвээ Жу Зяжуан хоттой байлдах болбоос өмнө хаалгаар  орж  хэрхэвч  болохгүй.  Хойд  хаалгаар  орж  өндөр  цагаан  улиас  модны замаар явж байлдваас гарах орох зам буй. Өдөр орж болмуй, шөнө орж  болохгүй  хэмээсэнд  Сүн  Жян  энэ  үгийг  сонсоод  даруй  өөрийн  суух  хүрээлэндээ эргэж ирэв. Тэндээс Сүн Жян тэр дөрвүүл харьж ирснийг Линь Чүн үзээд угтаж уулнаас бууж ирэв. Үүнд ууландаа орж Сүн Жян өгүүлрүүн: - Эдүгээ бид Ли Ин лугаа журам дагаж учрах хэмээсэн билээ. Харин учрах байтугай сайн үг үгүй. Бас Дүсин хэмээх цэргийн дарга харин журамтай үг зам зааж өгөв хэмээн эхнээс адагт хүртэл олон дарга нарт хэлсэнд Ли Күй тосож  өгүүлрүүн:  -  Тэр  өчүүхэн  нялх  хүүхэд  адил  зулзага  яахин  биднийг  доор үзэх буюу. Би очиж учраад, түүнийг барьж авчраад Сүн Жян ахад буруу хүлээлгэх хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Тэр Ли Ин тийм муу санаатай хүн бас  бус.  Гагцхүү  түүний  хүж  барьсан  Жубяогаас  баахан  зовж,  бид  лугаа  үл  учирсан буй за. Тэр нь ёс. Эдүгээ бид нэгэнт энд ирээд хоёр дүү Хуан Синь, Ян Линь хоёрыг бариулж яахин буцаж болмуй. Одоо бид цөм санаа тавьж Ху Зяжуан хотод очиж байлдваас зохимуй хэмээсэнд Ли Күй маш баярлан: - Би тэргүүлж ороод хүй тэмтэрч алсугай хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Чи бүү самуун үг өгүүлэгтүн хэмээсэнд Ли Күй урам нь тасарч үг дуугүй байв.

Тэндээс Сүн Жян өөрөө тэргүүлж Ма Линь, Дүнфэй, Оу Пэн, Ван Вэйху нарын дөрвөн хүнтэй явав. Хоёрдугаар нь, Дай Зүн Чинь Мин, Ян Сюн, Ши Сю, Лизюнь, Жан Хэн, Жан Шүнь, Бай Шэн нарыг усан замд явж жагсааж байгтун. Гуравдугаарт, Линь Чүн, Хуа Рүн, Мү Хүн, Ли Күй хоёр талаар жагсан очиж, зам тосож угтан байлдагтун хэмээн тус тус тогтоон тушаагаад будаагаа идэж  даруй  цэрэглэн  уулнаас  бууж  гурван  анги  ирэв.Тэндээс  Сүн  Жян  Жу  Зяжуан  хотын  ойр  ирж  үзвээс  цөм  цагаан  өнгийн  дарцаг  байгуулжухуй.  Дарцаг бүрд арван хоёр үсэг бичжүхүй. Тэр бичиг нь: - Тянь пин шүй пү жин чү хай ши пү Лян Шань жҮ Сүн зян” хэмээмүй. Үүнийг тайлбар нь: Мөрөн далай усанд шороогоор дүүргэж танхилхан загас ч Хайг барьж авах зургаан үсэг. Лян Шань уулыг хөлөөр өшиглөж эвдэгтүн. Сүн Жянийг хүлж барих.” хэмээх зургаан үсэг бичсэн, бүгд арван хоёр үсэг баймуй. Үүнд Сүн Жян үзээд маш уур нь хүрч хараан өгүүлрүүн: - Өчүүхэн урвасан хулгай Жу Зяжуаний Жубяо чи харин ийм их үг хэлж басхүү дарцаг байгуулсан ажгуу. Эдүгээ би чамайг алж, эс хүй тэмтэрвээс Лян Шань ууланд энэ нас байтугай үхсэн сүнс ч  эргэж  очихгүй  хэмээгээд  хоёр  жанжныг  хойд  хаалгаар  тосуулж,  өөрөөн  Оу Пэн нарын жанжинтай хамт өмнө хаалган дээр очиж үзвээс Дү Лунган хэмээх  ууланд  байгуулсан  Жубяогийн  хэрэм  нь  зэсээр  цутгаж  байгуулсан  хэрэм.  Хаалга  нь  төмрөөр  цутгаж  хийсэн  хаалга  тул  хэрхэвч  орох  аргагүй  байтал, баруун Ху Зяжуанаас нэг хэсэг их цэрэг гарч, их дуугаар хашхиран довтлон  ирэв.  Үүнд  Сүн  Жян  жанжин  цэргээ  нэг  газар  бүртгэн,  тэднийг  хүлээж байтал Ху Зяжуаний баатар охин И Жан Чин даруй мөн тул түүний өмнө нь хорь гучин морьтой цэрэг, түүний хойно нь дөрөв таван зуун явган цэрэг. Тэр охин нь биедээ цагаан хуяг дуулга өмсч, гартаа наран саран мэт гялбалзсан  хоёр  их  сэлэм  барьж  ойр  ирсэнд,  Сүн  Жян  өгүүлрүүн:  -  Эдүгээ  энэ охин И Жан Чин их ид шидтэй хэмээн би сонслоо. Эдүгээ үүний өмнө хэн очиж байлдмуй? хэмээсэнд Ван Вэйху угаас эм хүн үзвээс тачаангуй нь дэгдэх хүн тул “Би очиж тэр бага охиныг барих.Түүнийг барихад юу баймуй. Миний нэг гарт ч үгүй хэмээгээд морио унаж И Жан Чин охиныг угтан ирэв. Үүнд  И  Жан  Чин  мөн  эсэргүүцэн  угтаж,  хоёул  нэлээд  байлдаж  хэдэн  удаа  зөрөлдөж, хэн хэнээ дийлэхгүй байхад, Сүн Жян үзвээс үнэхээр сайн хэмээн санаж байтал Ван Вэйху нэгд, түүнийг яахин дийлмүй.

Хоёрт,  түүний  зүс  өнгийг  үзэж  тачаагаад  бие  нь  суларч  хүч  нь  мохож  буруулан дутаав. Үүнд Сүн Жян үзэж байв. Тэр охин Ван Вэйхугийн хойноос хөөж явсанд Оу Пэн даруй төмөр шийдмээ авч тэр охин лугаа байлдан Ван Вэйхутай хамт хавсарч тэр охиныг арван хэдэн удаа эсэргүүцэн, ер дийлэхгүй тул, Дэн Фэй бас хатгуураа барьж мөн туслан нэмж очив. Түүний гадна Дэн Фэй хүрч очих гэтэл Жулун хэмээх гуравдугаар хөвгүүн гарч И Жан Чинийг автагджухуй хэмээн туслахаар хотын хаалга нээж, усны гүүр тавьж гарваас Сүн  Жян  дэргэд  баймуй.  Үүнд  Жулун  яаран  Сүн  Жянийг  барих  гэтэл  Ма  Линь  мэдэж  даруй  хөндлөн  ирж  Жулунтай  ноцолдон,  тэндээс  Оу  Пэнг  И  Жан Чин хоёр ноцолдон байтал нэг хэсэг цэрэг, нэг хэсэг жанжинтай нисэх мэт хүрч ирсэн нь Сүн Жян үзвээс, тэр нь Чинь Мин тул маш баярлан даруй энэ  Ма  Линьтэй  хавсарч  Жулуныг  баригтун  хэмээсэнд  Малин,  Чинь  Мин  хоёул  Жулуныг  хавсран  байлдав.  Үүнд  Чинь  Мин  Жулунтай  ноцолдов.  Ма  Линь  Ван  Вэйхуг  авах  Оу  Пэнтэй  хавсарч  И  Жан  Чин  охиныг  байлдах  хэмээн очсонд, И Жан Чин Малинийг үзээд даруй Чинь Мин лугаа байлдав. Энэ хоёрын ноцолдох, сэлэм эргүүлэх нь унасан цас цэцгийн дээр үл тогтох, салхи чимээ гарах нь хоёр чих шуугих, нүд харваас даруй бүргэлзэх тул Сүн Жян  маш  гайхаж  байв.  Наад  этгээдэд  байлдаж  байсан  Жулун,  Чинь  Мин  хоёр  байлдаж  арван  хэдэн  удаа  зөрөлдсөн  нь  Чинь  Минийг  Жулун  хэдүй баатар  барс  нэртэй  боловч  яахин  дийлмүй.  Тиймийн  тул  хотын  дотроос  Жулунгийн багш Луань Тин Юй нь хоёр гартаа төмөр шийдэм барьж, морь унаад гарч ирээд Жулунд туслах хэмээтэл, Оу Пэн тосож ороод Луань Тин Юйтэй ноцолдож эр эмээ үзэлцэв. Тэндээс Луань Тин Юй худлаар буруулан морины  амыг  татаж  хойд  зүг  явсанд  Оу  Пэн  даруй  хойноос  нь  хөөв.  Гэтэл  хэдэн  хүн  ирж  Чинь  Минийг  дэгээгээр  дэгээдэн  барин  аваачив.  Тэндээс  Тун  Вэй  Чинь  Минг  барьсныг  мэдэж  булаан  авах  хэмээн  очвоос  мөнхүү  тэр  торонд  орж  даруй  мориноос  салгаж,  олон  цэрэг  ирж  зэргээр  дэгээдэн  барьж авав. Тэндээс Сүн Жян энэ бүгдийг цөм үзээд муухай болов. Гагцхүү Оу Пэнг бариулсангүй. Эдүгээ бид үхэх цаг болов хэмээн санаж байтал Ма Линь  И  Жан  Чинийг  орхиж,  Сүн  Жянийг  авч  өмнө  зүг  буруулан  явсанд  Жулун,  И  Жан  Чин  охин  Луань  Тин  Юй  нарын  гурван  хүн  Сүн  Жян,  Ма  Линь хоёрын хойноос довтлон ирээд даруй барих гэтэл өмнөөс нь нисэх мэт нэгэн  сайн  эр,  таван  зуу  шахам  цэрэгтэй  гарч  ирэв.  Мү  Хүн  тул  Сүн  Жян  маш баярлан байв. Бас зүүн өмнө зүгээс нисэх мэт хоёр сайн эр гурван зуун цэрэг дагуулан гарч довтлон ирэв. Энэ нь Ян Сюн, Ши Сю хоёр ирэв. Зүүн хойноос  бас  нэг  сайн  эр  маш  их  дуунаар  бархирсаар  ирж.  Энэ  нь  Хуа  Рүн.  Гурван зүгээс хавсран ирж Сүн Жян ахын дэргэд ирсэнд, Сүн Жян эд нарыг үзээд  явганаар  далай  гаталсан  мэт  баярлав.  Үүнд  бүгдээр  нийлж  Луань  Тин Юй, Жулун хоёртой байлдав. Үүнийг Жуху үзээд, энэ хоёр эдгээр лугаа байлдаж  гэм  хор  олох  буй  хэмээн  санаж  даруй  хоёул  мордов.  Тэндээс  Сүн  Жян Ма Линьд өгүүлрүүн: - Эдүгээ нар орой болов. Оу Пэнг хотын гадагш аваачилгүй  үл  болмуй  хэмээж  байтал  усан  замын  Ли  Зюнь,  Жан  Хэн,  Ян  Сюн нар ус гаталж эд нар дээр ирсүгэй хэмээвээс хотын дотроос сум харвах нь маш хэцүү, ер явах зам олдохгүй. Түүний гадна Дай Зүн, Бай Шэн нар ус гаталж  ирэх  аргагүй  байхад  Сүн  Жян  яаран  харанга  хэнгэрэг  цохиж  олон  жанжин цэргээ цуглуулж, эдүгээ хотоос байлдсаар гарсугай хэмээн тушаав. Үүнд  И  Жан  Чин  даруй  тэдний  хойноос  хөөн  очиж  байлдая  хэмээн  явтал  Сүн Жян энэ завсар зам үзэхээр явж, зүүн зүг явсанд И Жан Чин Сүн Жяний хойноос хөөж очив. Үүнд Сүн Жян үзээд маш довтлон зугтав. Тэндээс И Жан Чин  хойноос  хөөсөн  нь  энэ  хоёрын  унасан  морины  дөрвөн  туурайнаас  гал  бадрах газрын хөрсийг хувилгах мэт хуй салхинаас хурдан хөөн явж байтал урдаас  нэгэн  их  баатар  эр  гарч  ирэв.  Энэ  хүн  Ли  Күй  даруй  Сүн  Жянийг  мэдэж угтан ирээд И Жан Чинийг хараан өгүүлрүүн: - Өчүүхэн шивэгчний зулзага энд өвгөн эцэгтээ амиа өргөх хэмээн ирэв үү. Эдүгээ би хүлээж маш удав хэмээн өгүүлсэнд И Жан Чин хэмээх Ху Саньнян даруй морио эргүүлэн хойш буруулан нэгэн их шугуйд орсонд өмнөөс нь ирвэсийн толгойт Линь Чүн гарч хэдэн удаа зөрөлдөж, И Жан Чин охин ер үл дийлдэхгүй тул Линь Чүн арга үүсгэж худлаар буруулсанд И Жан Чин түүний худлыг мэдсэнгүй хойноос нь хөөсөнд Линь Чүн өргөст шийдмээ хураан авч морио эргүүлэн нэг гараар өргөст шийдмийг далайж түүний сэлмийг хариулан, нэг гараар тэр  И  Жан  Чин  хэмээх  охиныг  морин  дээрээс  шүүрэн  авч  тэврэн  бариад цэргийн ардад тушааж хүлээлгээд, Сүн Жяний дэргэд очсонд Сүн Жян маш их баярлан Ли Күйд өгүүлрүүн: - Эдүгээ энэ өдөр нар орой болов. Байлдах хэрэггүй.  Дай  Зүн,  Ян  Сюн,  Жэнхун  нарыг  цэргийн  хамт  буцааж  ирэгтүн  хэмээсэнд Ли Күй явж очоод жанжин цэргээ хураан авчрав.

Тэдгээр Жу Зяжуан мөн жанжин цэргээ хураав. Үүнд Ли Күй жанжин цэргээ цугларуулж Сүн Жяний дэргэд ирсэнд: - Цөм гэм олсонгүй, хэвээр. Гагцхүү Ян Линь, Тун Вэй нарын гурван хүн баригдав. Эдүгээ бид бас нэгийг барив  хэмээн  өөрийн  байгуулсан  цацартаа  ирээд  ийн  өгүүлрүүн:  -  Эдүгээ  энэ И Жан Чин хэмээх охиныг арван хоёр сонгодог томоо бүхий цэрэг бас дөрвөн дарга батлан хадгалж өдөр шөнөгүй Лян Шань Фү ууланд аваачиж, миний эцэг Сүн Тайгүнд тушаан өгч, сайн сайхнаар харгацааж байгтун. Би өөрөө  харьсны  хойно  учрыг  олмуй  хэмээн  түүний  биеийг  олсоор  баглаж  бас дөрвөн мөчид дөрвөн олсоор уяж морин дээр унуулж Лян Шань ууланд хүргэв. Тэндээс Руань овгийн ах дүү гурав, Люй Фан, Гуо Шэн нарын хамт бүгд таван жанжин уулаас бууж Сүн Жянийг туслахаар ирэв. Үүнд Сүн Жян нар  баярлан  ийн  өгүүлрүүн:  -  Ү  Юн  тэргүүлэгч  сайд  та  сонс.  Эдүгээ  энэ  Жу  Зяжуан  үнэхээр  хэцүү  газар.  Бас  манай  Лян  Шань  уулын  мөрөн  голыг  шороогоор дүүргэж, Чаогайг барих, Лян Шань уулыг өшиглөж эвдээд Сүн Жянийг барих хэмээн дарцаг дээр арван дөрвөн үсэг бичижүхүй. Тиймийн тул  би  нь  Жу  Зяжуанийг  хүй  тэмтрэн  үл  дуусгахаас  нааш  Лян  Шаньд  харихгүй  хэмээсэнд  Ү  Шюэжү  нар  уур  хүрч  өгүүлрүүн:  -  Тийм  бөгөөс  бид  үхтэл байлдая хэмээн хэлэлцсэнийг үл өгүүлмү.

Өгүүлэх   нь   Жу   Зяжуан   байлдаж   дуусаад   хот   хэрмээ   бэхэлж   ийн   зөвлөрүүн: - Эдүгээ бид гагцхүү Ляншаний гурван хүн барив. Эднийг төмөр байшинд  хадгалж  байгтун.  Сүн  Жянийг  барьсан  цагт  хамтаар  Дунжинд  хүргэмүй  хэмээн  хэлэлцэн  тогтов.  Тэндээс  Ү  Шюэжү  өгүүлрүүн:  -  Мэргэн  дүү Сүн Жян чи бүү үүнд зовогтун. Надад нэг их арга буй хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Өчүүхэн дүү нь энэ Жу Зяжуаний баатар жанжин цэргээс айх газар үгүй. Гагцхүү эдний хот тойрон тэнгэрийн дор газрын урхи хүн малын хөлийг торлох ба барих зэргээр үйлдсэн нь маш хэрэг хэмээсэнд Ү Шюэжү өгүүлрүүн:  -  Энэ  нь  гайгүй.  Би  хуруу  дарж  шившин  үзэж,  төлөг  тавьж  тэр  тор ба урхийг үзсүгэй хэмээсэнд Сүн Жян маш баярлан байв. Үүнд Ү Шюэжү ханцуйд дөрвөн хуруу дарж ямар төлөг тавьж, алтан луу ханцуйнаас гаргаж, тэдгээр Сүн Жян нарт үзүүлэн хэлэхүйг хойд бүлэгт үзэгтүн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top