Өндөр Гонгороос дутахгүй өндөр хүмүүс

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 23

Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат Н.Чойжин, Жаргалан сумын харьяат А.Дарьзав нарын хүмүүс өндөр Гонгороос дутахааргүй өндөр эрчүүд байжээ. Яг хэмжсэн тодорхой мэдээ, мэдээлэл байхгүй ч нутгийнхны ярьдагаар Чойжин нь гар худгийн дэргэд сөхөрч суучихаад ховоо татаж байх нь хажуудаа зогсож байгаа хүнтэй эн чацуу харагддаг байсан гэдэг.
Дарьзавыг нутаг усныхан нь нэрээр нь дуудах нь гэж үгүй "Том хүн" гэж нэрлээд заншчихсан юмсанж. Тэр унаж яваа мориныхоо гэдсэн доогуур хоёр хөлөө нийлж явдаг хүн байжээ. Үе тэнгийнхэн нь нэг удаа бяр тэнхээг нь үзье гээд эсгий хийж байх үедээ зориуд өдөөн хатгажээ. Тэгтэл Дарьзав татахаар боосон нойтон эсгийг гол дээгүүр шидэж, цаад хөвөөн дээр нь гаргаж хаясан гэдэг. Татахаар боосон нойтон эсгийн дор хаяж 70-80 кг жинтэй гээд бодоход ямаршуу их тэнхээтэй хүн байсан нь илт. Түүний хүү Баторж барилддаг байсан ба жолооч бөгөөд одоо нийслэл Улаанбаатарт аж төрж байгаа юм байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top