Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын санаачилгаар “ Төрийн албаны шинэтгэл, сорилт, боломж” сэдэвт Үндсэний чуулган Төрийн ордонд өнөөдөр өглөө 9 цагаас эхэллээ. Үндэсний чуулганд УИХ, Засгийн газрын гишүүд, бүх яам агентлаг, орон нутгийн бүх шатны төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдын төлөөлөл, мөн түүнчлэн бизнесийн байгууллага, иргэдийн төлөөлөл зэрэг нийтдээ 600 гаруй төлөөлөгчид чуулганд хүрэлцэн иржээ. Монгол улсын төрийн албаны шинэтгэлийн стратегийг тодорхойлох, төрийн алба, төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлага, мэргэжлийн түвшинг улс орны хөгжлийн хурдац нийгмийн хэрэгцээ шаардлагад хэрхэн нийцүүлэх зэрэг олон асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, нэгдсэн ойлголт шийдэлд хүрэх нь энэ чуулганы зорилт хэмээн чуулганыг зохион байгуулагчид ярьж байна.
Ерөнхий сайд С.Батболдын чуулган дээр хэлсэн үгийг бүрэн эхээр нь Зиндаа.мн сайтаас үзнэ үү.
ZIndaa.mn - Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )