Иракийн тэргүүн агсан Саддам Хусейний охин Рагад Саудын Арабын “Аль-Арабия” телевизэд ярилцлага өгчээ.
Рагад сүүлийн 15 жил хэвлэл мэдээллээр гараагүй байсан юм. Тэрээр ярилцлагадаа аавыгаа дурсаж, өнөөгийн Ирак орны байдлыг дүгнэсэн байна.
Рагад Хусейн “Аавыг цаазлуулсны дараа манай гэрбүл маш их зовлон үзсэн. Сири, Иорданы хооронд байн байн нүүдэг байлаа. Аавын үед Иракт хүмүүс аюулгүй байдалдаа санаа зовох юмгүй, итгэлтэй сайхан амьдардаг байсан” гэж хэлэхэд хөтлөгч “Гэхдээ тэр үед эрх чөлөөгүй байсан шүү дээ. Энэ талаар юу боддог вэ” гэж асуужээ.
Рагад “Эрх чөлөө гэж юу юм бэ? Булаан эзлэгчид дарангуйллыг устгаж, ардчилал тогтооно гэж манай газар нутагт ирсэн. Хэрэв тэд нарын авчирсан зүйлийг эрх чөлөө гэдэг юм бол тийм эрх чөлөө иракчуудад хэрэггүй. Одоо Ирак задран бутраад байна. Энэ бүхэнд Иран буруутай. Иран манай улсад хууль ёсны засгийн газар байхгүйг далимдуулан, Иракийг үнсэн товрого болголоо” гэж хэлсэн байна.
Саддам Хусейн маш харгис хүн байсан гэж хөтлөгч хэлэхэд Рагад “Аав бидэнтэй хамт загасанд явж, морь унан, усанд сэлдэг байсан. Гэртээ ирэхээрээ хүүхдүүдээ үнсээд сайн аав байсан. Би удахгүй Иракийн улстөрд оролцож магадгүй” гэж хариуллаа.
Иракийн Ерөнхийлөгч агсан Саддам Хусейн 2006 оны 12 дугаар сарын 30-нд цаазлагдсан юм.
Сэтгэгдэл ( 17 )
Америкудын эхийгээ шаах,эцгийгээ хошногодох үзэл ардчилал бишээ.Америк бол Бурханы гэсгээлийг үзэх тавилантай чөтгөр шулмын орон.
Нэг хүний мөнхийн засаглал ийм л аюултай
ААВЫГАА ӨМӨӨРСӨН ОХИНЫ СЭТГЭЛИЙГ ХЭН Ч ЯАЖ Ч ХОРИХ ВЭ ДЭЭ...
Бид үг хэлж байсан уу хэлж байсан.Үг хэлэх эрх чөлөөтэй байсан.Бид сурах бас сонгох сонгогдох эрх чөлөөтэй байсан.Харин улсын өмчийг хулгайлах эрх чөлөөгүй байсан юм.Бас улсын хуулийг хулгайлах эрх чөлөөгүй байсан юм.Одоо тэгвэл улсын өмч хөрөнгө байтугай улсыг хулгайлах эрх чөлөөтэй болсон.Гэхдээ эрх чөлөөгүй гэж хашигирч улсын эрхэнд гарсан хүмүүс улсыг хулгайлах эрх яөлөөтэй болж билээ.
Саддам бол арабын шонхор
ААВЫН ОХИН
Эрх чөлөө гэж эзэнгүй үг л байна.Эрх чөлөө баыхгүй.Монголд ч адил.Ардчилал гэж бас л хоосон үг.Ямар ч ардчилал байхгүй.Орох орон оочих аягагүй ядуу ард түмэн эх орныг нь эрх баригчид гадныханд худалдаад эхнэр хүүхдээ эрхлүүлж тансаглуулж байхыг хараад хий хоосон үймж хашгиралдахыг Элбэгдорж тэргүүтэтэй ардчилал ярьж дээш гарсан хулгайчууд бид ийм үг хэлэх ардчиллыг авч ирсэн юм гээд тавлаж бас хөөрөгдөж байдаг.Өгсөн гээд байгаа ардчилал нь ядуурлаас өөр юу ч биш гэж ойлголоо.Өөрсдөө
Эрх чөлөө гэж эзэнгүй үг л байна.Эрх чөлөө баыхгүй.Монголд ч адил.Ардчилал гэж бас л хоосон үг.Ямар ч ардчилал байхгүй.Орох орон оочих аягагүй ядуу ард түмэн эх орныг нь эрх баригчид гадныханд худалдаад эхнэр хүүхдээ эрхлүүлж тансаглуулж байхыг хараад хий хоосон үймж хашгиралдахыг Элбэгдорж тэргүүтэтэй ардчилал ярьж дээш гарсан хулгайчууд бид ийм үг хэлэх ардчиллыг авч ирсэн юм гээд тавлаж бас хөөрөгдөж байдаг.Өгсөн гээд байгаа ардчилал нь ядуурлаас өөр юу ч биш гэж ойлголоо.Өөрсдөө
бид бодох ёстой л асуудал юм аливаа нэг юмыг эхлүүлэхдээ тавьсан зорилгоосоо хазайж улс орноо ард олноо гучин жил хуурчихаад одоо ичихгүй хуурсаар хуурамч хулгайч царайлсан улс төрчид нэртэй нөхдүүд удам залгаж байгаа нь бидний амьдрал нүдэн дээр ардчилал хүний эрх эрх чөлөө сайхан хөгжил ирээдүй ярьсаар аав хүү ах дүү нам үзэл бодол хамаагүй явцгааж мацацгааж байна хэн хохирох вэ ? монгол орон түүхийн нэг хугацаанд ирак шиг болохыг үгүй гэх газаргүй л юм гучин жил төрөл төрөгсөдөөрөө улс төржсөн нөхдүүд үл хөдлөх хөрөнгө эрх мэдлээрээ ялгарахын дээдээр ялгарсан эдний хойноос тэднийгээ магтан дуулхын дээдээр долигнож байгаа залуус хүмүүсийг аль болох төрөөс түмэн олны юмнаас хол байлга
Зүгээр сайхан удирдагчийг барьж аваад цаазлаад байхгүй л дээ.харгис хэрцгий дарангуйлагч байсан ш дээ танай аав Садам Хусейн.
Zow vnen helsen bna saddamaas hoish irak svirsen
Долларын эзэд хэдэн гэр бүл дэлхийг жанжлах э/з гын алуурчдын хийсэн ажил гаа. Глобалистуд кабал сатаны хар хүч
АНУ тэргүүтэй европын хуучин капиталистуудад үнэндээ чанга гараар эх орноо тайван амьдралтай байлгаж байсныг ардчилалгүй байна гэдэг хуурмаг аргаар иракийн газрын тосыг дээрэмдэхийн тулд зохион байгуулсан улс төрийн ажилагаа гэдэг илэрхий болсон, АНУ болон Европын холбоо хямд шатахуун дээрэмдэх гэтэл тооцоологүй зүйл болоод Лалын улс байгуулагдаад олон орныг түйвээж түүний гороор олон лалууд европ руу нүүдлэж очоод одоо европ өөрөө тайван биш болж эхлэсэн бурхан шийтгэж эхлэж байна даа
Ингэж ард түмнийг зовоож гал утаа, бөмбөгний дэлбэрэлт, алаан хядаантай ардчилал гэгчийн хэрэг юусан билээ. Ард түмэнд тайван амьдрал л чухал.
үнэн
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!\nБид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;\nТа бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг\nзарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?\nДараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nхаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл\nманай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.\nимэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n
үнэн. одоо ирак юу ч биш болсон