Өмнөд Солонгосын урлагийн ертөнцийг сүүлийн хэд хоног шуугиулж байгаа мэдээ нь BIGBANG-ийн G-Dragon, BLACKPINK-ийн Женни хоёр болзож, үерхэж байгаа мэдээ байлаа.
Хоёр том хамтлагийн алдартай оддыг хос болоод жил гаруй болж байгаа гэж зарим хэвлэлд бичжээ.
Энэ сарын 25-нд Dispatch “G-Dragon-ий Ханнам дахь тансаг пентхаус залуу хосын уулздаг газар болсон. Найвдартай хамгаалалттай тул папараци нэвтрэх аюулгүй. Заримдаа Женниг менежер нь хүргэж ирдэг бол зарим үед G-Dragon-ий менежер машинаар авчирдаг гэнэ. BLACKPINK хамтлагийн THE SHOW онлайн концерт болох өдөр Женни өглөө нь G-Dragon-ий гэрээс гарч явсан. Түүний ээж охиныхоо харилцааг мэддэг, баяртай байгаа” гэж бичсэн байна.
Харин YG Entertainment агентлаг “Бид уран бүтээлчдийнхээ хувин амьдралын мэдээллийг цацдаггүй” гэж мэдээлэл хийгээд байгаа юм.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн уу, хатагтай, ноёнтоон\nQ танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 0033 7 55 02 55 59