“Хуралдай” клуб гурав дахь уулзалтаа хийлээ

2021 оны 02 сарын 26

Үе үеийн УИХ-ын дарга нараас бүрдсэн "Хуралдай клуб" өнөөдөр /2021.02.06/ ээлжилт уулзалтаа хийлээ.

Намрын ээлжит чуулганаар батлагдсан онцлох хууль тогтоомжууд, тэр дундаа Шүүхийн багц хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиудыг онцлон танилцуулав.

Мөн түүнчлэн үе үеийн УИХ-ын дарга нартай хуулийн төсөл боловсруулах, хэлэлцүүлэх, хууль сурталчлах Lawmaker, Lawforum цахим системийн талаар голчлон парламентын цахим шилжилтийн талаар танилцаж санал бодлоо солилцлоо.

УИХ-ын дарга нар нэгдсэн программ ашигласнаар хуулийн хийдэл, зөрчил, давхардал арилах, иргэдтэйгээ хамтран хууль боловсруулах, хэлэлцэх, батлах сонгодог зарчим хэрэгжих ач холбогдлын талаар санал солилцож цаашид дэмжин ажиллахаа илэрхийлцгээлээ.

Уулзалтад парламентын спикерээр ажиллаж байсан Р.Гончигдорж, С.Төмөр-Очир, Н.Энхбаяр, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл, М.Энхболд нар оролцов.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
за зайлцгаа зайлцгаа(103.212.119.13) 2021 оны 02 сарын 27

Энэ хэд яаж хуйвалдаж идэхээ л хэлцэж суугаа биз өөр яадгын.

0  |  0
Монгол(202.179.27.171) 2021 оны 02 сарын 27

Монголын төлөө юу ч хийгээгүй новшнууд. Эрх мэдэлтэй байхад нь өөрсдийнх нь хувийн амьдрал нь сайжирч баяжсан хүмүүс. Одоо ч бас новширсоор байгаа юм байна.

0  |  0
зассс(192.82.76.247) 2021 оны 02 сарын 26

тан нараас юу гардаг юм

0  |  0
Top