Щвейцарь-Монголын эмч нар мэс ажилбар хийжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 23

 

Зүүн бүс нутагт дөрөв дэх удаагаа ажиллаж байгаа Щвейцарь-Монголын мэс заслын эмч нарын баг Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгт 14 хоног  ажиллаж хэвлийн хөндийн бүх төрлийн мэс ажилбарыг хийжээ.

Нарийн мэргэжлийн эмч нарын баг орон нутгийн эмнэлгийн эмч, ажилтнуудад мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж дадлагажих, харилцааны соёлоос суралцах, ажлын байрны сургалтанд хамрагдах боломжийг бүрдүүлж өгсөн байна. Ингэж өндөр хөгжилтэй орны мэс засалчид орон нутгийн ард иргэдэд үнэ төлбөргүйгээр нийтдээ 70 орчим хагалгаа хийсний олонх нь цөсний чулуу авах мэс ажилбар байжээ. Сүхбаатар аймагтай хөрш зэргэлдээ Хэнтий, Дорноговь, Говьсүмбэр аймгийн сэхээний эмч нар оролцлоо.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top