Б.Хурцын давж заалдах шатны шүүх өнөөдөр болно

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 23


Үндэсний аюулгүй байдлын ажлын албаны дарга Б .Хурцын давж заалдах шатны шүүх өнөөдөр Лондонд болно. Шүүх хуралд Монголыг төлөөлж Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар болон Англид суугаа манай улсын ЭСЯ-ныхан оролцох юм. Энэ талаар Монголын талын албаны хүмүүс "Шүүх хурал манай талд ашигтай гарна гэдэгт найдаж байна. Английн шүүх төрөөсөө хараат бус гэдгээ өнөөдөр харуулах ёстой. Б.Хурцыг өмөөрсөн олон баримтыг бид гаргаж өгсөн" гэлээ.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top