ДЭМБ: Гидроксихлорохиныг “COVID-19”-ийн эсрэг хэрэглэж болохгүй

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 02

Гидроксихлорохин эмийг коронавирусний халдвараас сэргийлэх зорилгоор уухгүй байхыг ДЭМБ-аас мэдэгдлээ. ДЭМБ-ын шинжээчдийн дүгнэж байгаагаар үрэвслийн эсрэг Гидроксихлорохин эмийг хүмүүс “COVID-19”-ийн халдвараас урьдчилан сэргийлэх эм болгон ашиглах нь буруу гэнэ.

6000 гаруй хүнийг хамруулан судалгаа хийхэд Гидроксихлорохин нь коронавирусний улмаас нас барсан, эмнэлэгт хүргэгдсэн тохиолдлын түвшинд гойд нөлөө үзүүлээгүй нь тодорхой болжээ. Мөн энэ эм нь хортой үр дагавар гарах эрсдэлийг нэмэгдүүлэх магадлалтай аж.

ДЭМБ-ын шинжээчид Гидроксихлорохин эмийг цаашид эн тэргүүнд судлахаа зогсоох бөгөөд коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх бусад эмийг судлах, дүгнэхэд анхаарлаа хандуулах аж.

 

Top