Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өнгөрсөн хоёрдугаар сарын 17-ний өдөр хуралдаж "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө"-г баталж гаргасан билээ. Харин олон нийтийн сүлжээнд Засгийн газраас баталсан "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө"-нд залуусыг фитнесст явуулахад 500 тэрбум төгрөг төсөвлөсөн гэх мэдээлэл түгээд байгаа юм.
Тэгвэл энэхүү асуудалд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа тайлбар өглөө.
Тэрбээр "Монгол Улсын Засгийн газраас цар тахлын үеийн дараах нийгэм, эдийн засгийн амьдралыг хэвийн байдалд оруулахын тулд 10 их наядын төлөвлөгөөг баталж гаргасан. Энэ ажил дотор Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр багтсан. Энэ хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны зүгээс залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих богино хугацааны сургалтыг зохион байгуулахаар бэлтгэж ажлыг хангаж байна. Зөвхөн нэг яамны асуудал биш, салбар дундын зохицуулалтын асуудал. Өнөөдөр хүнсний талон авдаг 43 мянган өрхийн 235 мянган иргэн бий. Энд бүх насны хүмүүс байдаг. Энэ 43 мянган өрх дотор ажил хөдөлмөрийн насны хөдөлмөр эрхлээгүй залуусыг сургалтад хамруулах, нэг сая төгрөгийн тэтгэлэгтэй нэг сарын хөдөлмөрт бэлтгэе гэх агуулгаар хөтөлбөрөө бэлтгэж байна" гэж ярилаа.
Сэтгэгдэл ( 15 )
ESTOI DYYRTSEN TOR SHYY NEEREE
Boliochee
Юугаа донгосоод бга юм бэ.тэр хүмүүс нь тэр сургах мэргэжлийг нь сонирхох ч юм уу.суралцлаа гээд ажлаа ч уу гүй юу.сургалт хийдэг МАН ы хүмүүст баахан санхүүжилт өгөх нь.бас хүнсний талон авдаг айлууддаа нэмж eрөнхийлөгчийн сонгуулиас өмнө 1 сая төгрөг олгох нь гэж оылголоо.яачихсан хачин бодлого вэ энэ одоо.
Demjihgvi bvh zviliin beldej ogood bhaar hen ajil hiie gej boddiin ternii orond ajiliin bairaa nemegdvvlj ajil hiilgeh heregtei
Иргэдийн татварын мөнгийг ингээд ажилгүй анхиагүй зүгээр сууж тэжээлгэдэг залуучуудад тараагаад өгдөг нь МАН уос төрийн авлига өгч буй хэрэг. Зүгээр суу саналаа МАНд өг тэгвэл одоо ч дараа нь ч мөнгө төсвөөс өгнө гэсэн үг. Ажил хийгээд хэрэггүй л гэсэн үг
Өнгөлөн далдалсан сонгуулийн авилга луйвар л байна харамсалтай нь халамжийн хархнууд нь бодлогынх үр дүнд улам л олширсоор
Үнэмлэхний үнэ гэхэд овоо үнэ үү.. Халамж өгөхөө бчуул харин ажил хийж магадгүй. Гэхдээ хийсэн юм нь нэр төдий.
За одоо болио \n
Энэ ямар илуудээ гарсан монго вэ? Ажилчин авах зарлал хэдэн зуугаараа байхад тэд яагаад ажил хийдэггуй зугээр сууж байгаад тэжээлгээд байнаа. Хунсний талон гэдэг балай юмаа яаралтай зогсоогоочээ. Бид чинь социализм байгуулаад байна уу, капиталист нийгэмд амьдраад байна уу.\n\n\n\n
1,0 сая төгрөгөөр яг ямар сургалт хийх юм бэ? Мэргэжил олгох гээд байгаа юм уу, май 1,0 сая төгрөг бизнес хий гэх гээд байгаа юм уу. Би хувьдаа хүнсний карт авдаг өрхөд насанд хүрсэн хэдэн хүн байна тэдгээр хүмүүст мөнгө өгч /магадгүй 200,0-300,0 мянгаар сургалт хийсэн болж/ МАН-та нарт мөнгө өгч байгаа шүү саналаа өгөөрэй гэж л мөнгө тараах гэж байна гэж ойлгосон\n
Цалингаа цагт нь өгдөг илүү ажилсан цагыг хулгайлахгүй өгөөд хөдөлмөрийг үнэлдэг бол хэн ч ажил голохгүй ш дээ би гэхэд нэг газар ахлах хийдэг байсан 30 удирдана нөгөө 300 100000 төг илүү авна тэд өглөө 9 ирээд орой 6 тарна би өглөө 8 ирээд орой 10 тарна дээр нь амарахгүй өвдөхгүй чөлөө авахгүй ажиллана тэгээд тэр хүмүүсийн өмнөөс загнуулана бүх хариуцалга үүрнэ тэгээд бөөнөөрөө хоолонд орох архи дарс уухад би бүх тооцоог нь хийнэ бас болоогүй дарга дуудаж хувийн ажилдаа зарна би албан тушаал буурий гээд гуйгаад нэмэргүй болхоор нь ажилаасаа гарсан намайг байхад бүгд жаргадаг байж ээ гээд бна
Ажилгүй иргэд бишээ. АЖИЛ ГОЛЖ ШИЛЖ сэлдэг сүрэг.
Худлаа мөнгө үрсэн ажил.Хайран мөнгө МСҮТ сураад ажил олоход хүнд байхад
МАН байгаагүй бол тусгаар тогтносон Монгол улс гэж байхгүй,\nАН байгаагүй бол өнөөгийн луйварчид, оффшорчид, хонгилчид, авилгачид, ажилгүйчүүд гэж байхгүй байх байсан гэдэг яасан үнэн үг вэ!!!!!
Ажил хийж амьдрах нь хүний үүрэг. Түүнд туслах нь төрийн үүрэг. Тэтгэлэгээр сургах нь тэнэг хэрэг.