Словак улс ачааллаа дийлэхээ больж, өвчтөнүүдээ Польш руу шилжүүлэв

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 03

Словак улсад коронавирусний халдварын тархалтын улмаас эрүүл мэндийн салбар нь ачааллаа дийлэхээ больжээ. Тиймээс Польш улсын өмнөд хэсгийн эмнэлгүүд Словакаас коронавирусээр халдварласан өвчтөнүүдийг хүлээж авч эхэлсэн байна.

Польш руу ирсэн өвчтөнүүдийн 10 гаруйд нь амьсгалын аппарат залгах шаардлагатай байжээ. Горлице хотын эмнэлэгт ковидтой өвчтөнүүдэд зориулсан 48 ор, Новы-Тарг хотын эмнэлэгт 18 ор гэх мэтээр ор бий болгож эхэлжээ.

Словак болон Чех улсад коронавирусний халдварын нөхцөл байдал хүндэрч, Польшийн Засгийн газар өнгөрсөн хоёрдугаар сарын 27-ноос эхлэн эдгээр улсаас коронавирусний шинжилгээний хариу нь сөрөг гарсан хүмүүсийг нэвтрүүлэх шийдвэр гаргаад байсан юм.

 

Top