Хавдраас сэргийлэхэд юу сайн бэ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 24

Цэцэгт байцаа, улаан лооль, шар буурцаг, мөөг, саримс, нэрс, самар, эрдэнэ шиш, цагаан гаа, ногоон цай зэрэг хүнсний бүтээгдэхүүн хүний биед хавдар үүсэхээс сэргийлдгийг эрдэмтэд тогтоожээ. Харин хөгцтэй ааруул, үр тариа, самар идвэл элэгний хорт хавдар тусах эрсдэл ихэсдэг. Өдөрт 30 минут, долоо хоногт таван удаа эрчимтэй хөдөлгөөн хий. Явган алхахдаа сажлах биш, хурдан хурдан явах ёстой. Явганаар таван км аажуухан алхсан ч дасгал болохгүй. Харин хурдан, эрчимтэйгээр таван минут алхахад цусан хангамж сайжирч, уушги тэлэн, зүрх судас хүчилтөрөгчөөр сайн хангагддаг. Наранд хэт түлэгдэхээс хамгаалж, шарлагын аппаратанд орохоос зайлсхийгээрэй. АНУ-д 20-иос доош насны хүмүүсийг биеэ аппаратаар шаруулахыг хоригложээ. Учир нь шарлагын аппаратнаас болж хөгжилтэй орнуудад арьсны хавдар ихсэж байгаа аж.

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top