Үндэсний хувьсгалын тухай киног Ерөнхийлөгч ивээн тэтгэнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 24

 "Би хүсэхгүй байна", "Хорионыхон", "Миний хайрыг хүлээ", "Хаалганы өмнө" зэрэг жүжгийн зохиолоор танил болсон Б.Батрэгзэдмаа Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойд зориулж "Алтан соёмбын эх орон" түүхэн сэдэвтэй уран сайхны кино бүтээж байна. 1911 оны Үндэсний хувьсгалаас хойших түүхэн цаг үеийг уран сайхны аргаар үзүүлэхийг зорьж буй уг киног Монгол Улсын Ерөнхийлөгч ивээлдээ авч, санхүүжүүлэхээр болжээ. Б.Батрэгзэдмаа кино зохиолоо бичиж дууссан бөгөөд найруулагчийн үүргийг ч гүйцэтгэх аж. Ардын жүжигчин, найруулагч Г.Жигжидсүрэн, Ардын уран зохиолч П.Бадарч нар зөвлөхөөр ажиллаж буй "Алтан соёмбын эх орон" киноны зураг авалтын ажил ирэх есдүгээр сард эхэлнэ.

Эх сурвалж: Өнөөдөр сонин

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top