“Moderna”-гийн вакцинаас ГАЖ НӨЛӨӨ илэрчээ

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 05

Америкийн эрдэмтэд “Moderna” компанийн коронавирусний эсрэг вакцин хийлгэсэн хүмүүст хожуу илэрч болох гаж нөлөөг илрүүлжээ.

Уг гаж нөлөө нь арьсны үрэвсэл хэлбэрээр илэрсэн гэж “New England Journal of Medicine” сэтгүүлд нийтлүүлсэн судалгааны материалд өгүүлсэн байна.

“Moderna”-гийн вакцин хийлгэсэн 12 хүнд арьсны үрэвслийн шинж тэмдэг илэрчээ. Уг вакцины эхний тунг хийлгэснээс дөрөв болон найм хоногийн дараа зарим хүмүүст дээрх шинж тэмдэг илэрсэн байна.

АНУ-ын Нью-Йорк мужид коронавирусний эсрэг вакцин хийлгэснийхээ дараа нас барсан 23 тохиолдлыг судалж байгаа талаар өмнө нь мэдээлжээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.40.216) 2021 оны 03 сарын 09

Спутник гаж нөлөөтэй гээд оросууд яриад байна

1  |  0
зочин(202.9.40.216) 2021 оны 03 сарын 09

орос вакцины гаж нөлөөг тас нуучих юмаа оросууд

1  |  0
Top