Хөгжим сонирхогч залуусын дунд сүүлийн үед реппэр Сее, Rokit Вау гэх сонин содон нэртэй, өвөрмөц, шинэ уран бүтээлчид танил болжээ. Үнэхээр ч эдгээр уран бүтээлчийн тус тусын уран бүтээлээс гадна хамтран дуулсан "Микрофоны ард" дуу нь хэсэгтээ л хит болж, хүн бүрийн халаасны хөгжимд эгшиглэж байв. Реппэр Gее-гийн хувьд залуусын танил болоод нэлээд хэдэн жил болж байгаа бол Rokit Вау-ийн хувьд уран бүтээл нь ч, гаргасан цомог нь ч ид хит болж, хүн бүр түунийг хэн бэ, ямар залуу вэ гэдгийг нь сонирхох болсон шинэ уран бүтээлч. Rokit Вау-ийн "Нэг өдрийн хаан", "Ай хө", "Яахаа мэднэ"зэрэт" дуу фм, радиогийн хитүүдийг тэргүүлэхээс гадна анхны "Пуужин Баяраа" цомог нь ч "Нi-Fi" рекордсын шилдгүүдийг өнгөлж байгаа. Харин эдгээр хип хопчидтой холбоотой нэгэн шинэ мэдээллийг хүргэхэд, тэд дахин хамтарч уран бүтээл хийхээр болжээ. Гэхдээ энэ удаа хип хоп дуу биш, харин шинэ кино хийхээр болсон байна. Энэхүү киног "" студи хийж байгаа бөгөөд уран бүтээлчид сар гаруйн хугацаатай зураг авалтдаа яваад байгаа аж. Ямартай ч одоохондоо нууц хэвээр байлгахыг хүссэн энэхүү киноны зураг авалт Элсэн тасархайд болж байгаа юм байна.
Эх сурвалж: Үндэсний шуудан
Сэтгэгдэл ( 1 )
shaa